Тухайн хүний талаар зурхайн ордынх нь тусламжтай их зүйлийг мэдэж авах боломжтой байдаг. Та өөрийнхөө болон бусдын онцлог шинжийг мэдээд аваарай.
Хонь Дуртай зүйл: Асар их мөнгөтэй болох дуртай. Мөнгөний төлөө ачаалал даасан ч чадна. Энэ бүхэн Хонинуудыг аз жаргалтай бас өөртөө итгэлтэй болгодог!
Үзэн яддаг зүйл: Чухал хийх ёстой зүйлс байсаар байтал, юу ч хийхгүй, зүгээр суудаг хүмүүст дургүй. Мөн тэд сул дорой хүмүүст дээрэнгүй зан гаргадаг. Темперамент: Холерик Аз дагуулах тоо: 3
Үхэр Дуртай зүйл: Эргэн тойрон дахь хүмүүсээс бага зэрэг илүү амжилтад хүрэхийг хүсдэг: арай илүү ухаалаг, баян бас гоолиг. Өөр юу ч Үхрийг аз жаргалтай болгож чадахгүй!
Үзэн яддаг зүйл: Эрүүл ухаанаар сэтгэхгүй байхад дургүй. Мөн уйтгартай бас уур хүргэмээр хүмүүсийг үзэн яддаг. Темперамент: Флегматик Аз дагуулах тоо: 6
Ихэр Дуртай зүйл: Өдөр бүр өмнөх өдрүүд шиг байхгүй. Өөрчлөлт бол тэдний хамгийн их хийх дуртай зүйл юм.
Үзэн яддаг зүйл: Хэн нэгэн тэдний хувийн орон зайд халдахад дургүй нь хүрдэг. Мөн хошин шогийн мэдрэмжгүй хүмүүс тэдний уур бухимдлыг төрүүлдэг. Темперамент: Сангвиник Аз дагуулах тоо: 4
Мэлхий Дуртай зүйл: Хүн бүр аз жаргалтай байхад дуртай байдаг. Мэлхийнүүд гэр бүлийнх нь бүх гишүүд гэртээ эрүүл саруул байгаагаар төсөөлдөг бөгөөд энэ нь тэдэнд тав тух болон амар амгаланг авчирдаг. Энэ үед л Мэлхийнүүд жинхэнэ утгаараа аз жаргалыг мэдэрнэ
Үзэн яддаг зүйл: Баян тансаг гэдгээ сайрхаж, гайхуулдаг занд дургүй. Тэд ов заль ихтэй, бүдүүлэг хүмүүсийг үзэн яддаг. Темперамент: Меланхолик Аз дагуулах тоо: 2 гэсэн тоо орсон тоонууд (2, 22, 222 болон 27, 102, 221 гэх мэт.)
Арслан Дуртай зүйл: Нийгэмд эзлэх байр суурь чухал. Өндөр хэргэм зэрэг, илүү сайн ажил. Тэд өөрөөс нь илүү хүчирхэг, ухаалаг эсвэл баян хүнтэй учрах үедээ сэтгэлийн жолоогоо алддаг.
Үзэн яддаг зүйл: Тэдний алдааг байнга шүүмжилдэг хүмүүст дургүй. Мөн тэд ам дамжсан худал яриаг тараадаг хүмүүсийг нэг нүдээрээ ч хардаггүй. Темперамент: Холерик Аз дагуулах тоо: 1
Охин Дуртай зүйл: Өөрийг нь ойлгодог хүн хэрэгтэй. Өөртэйгөө ижилхэн нэгнийг олсон үедээ, тэд маш их аз жаргалтай болдог.
Үзэн яддаг зүйл: Зөрүүд болон дээрэнгүй занд дургүй. Мөн анхаарал халамж тавихгүй байх нь түүнд таатай санагдахгүй. Тэд “Юу ч байсан чин сэтгэлээсээ хийх хэрэгтэй” гэдэг үгийг амьдралынхаа уриа болгодог. Темперамент: Флегматик Аз дагуулах тоо: 4
Жинлүүр Дуртай зүйл: Гадаад төрхөндөө ач холбогдол өгдөг. Гоё, сайхан зүйлээр өөрийгөө хүрээлүүлэх дуртай. Гэрээ цэвэрхэн байлгах, хувцсаа цэвэрлэх, оройн хоолны ширээ эмх цэгцтэй байх – энэ бүхэн түүнийг аз жаргалтай болгоно!
Үзэн яддаг зүйл: Хэн нэгэн тэднийг ашиглахад дургүй. Мөн Жинлүүр хайхрамжгүй, загварлаг бус, хайнга хүмүүсээс холхон байхыг хичээдэг. Темперамент: Сангвиник Аз дагуулах тоо: 6
Хилэнц Дуртай зүйл: Өрсөлдөх дуртай. Тэд өөр шигээ ойлгомжгүй бас нууцлаг хүмүүстэй уулзах дуртай байдаг.
Үзэн яддаг зүйл: Хууран мэхлэгчдэд дургүй. Тэд өөрийг нь гомдоосон гэдгээ мэдсээр байж “Одоо яамаар байна” гэж асуудаг хүмүүсийг үзэн яддаг. Темперамент: Меланхолик Аз дагуулах тоо: 3
Матар Дуртай зүйл: Амьдрал нь түүний бодож, төлөвлөснөөр бага багаар биелэлээ олж эхлэхэд тэд аз жаргалтай байдаг.
Үзэн яддаг зүйл: Бусдад үргэлж сөрөг энерги цацруулж байдаг хүмүүсээс зайгаа барьцгаадаг. Мөн энэ ордод төрсөн хүмүүс хувь хүний хөгжилд анхаарал хандуулдаггүй, идэвхгүй хүмүүст дургүй. Темперамент: Флегматик Аз дагуулах тоо: 7
Хумх Дуртай зүйл: Энгийн, даруухан амьдрах дуртай. Хумхууд ерөнхийдөө хэрэгцээгээ хангасан үедээ аз жаргалтай байдаг.
Үзэн яддаг зүйл: Хоёр нүүртэй, тэвчээргүй, үзэл бодолдоо үнэнч биш хүмүүс тэдний уурыг хүргэдэг. Мөн тэд хэн нэгний хүчинд автаж, үйл хөдлөл хийх дургүй. Темперамент: Сангвиник Аз дагуулах тоо:8
Загас Дуртай зүйл: Өөрт нь юу хэрэгтэй байгааг маш сайн мэддэг. Тэдэнд туслахаас өөрөөр аз жаргалтай болгох боломж маш бага.
Үзэн яддаг зүйл: Хүлээх дургүй. Мөн амлалтаа биелүүлдэггүй хүмүүсийг үзэн яддаг. Темперамент: Меланхолик Аз дагуулах тоо: 9