Эртний грекийн Бурхад хүн болгонд бурхны чадал бэлэглэсэн гэж домогт өгүүлнэ. Харин зурхайн ордуудад хэрхэн бэлгэлсэн байдгийг хамтдаа сонирхоё.
Хонь : Бурхнаас Хоньд заяасан бэлэг – нэр хүнд. Тэд санаачлагатай, заримдаа “сохор”-оор итгэнэ. Бүх зүйл сайхан болно гэсэн дуу хоолой тэдэнд очдог. Энэ бол итгэл. Тэд Бурханд итгэдэг бөгөөд энэ итгэлийг Бурхад хоосон үлдээхгүй.
Үхэр : Үхэрт бэлэглэсэн Бурхны бэлэг – хүч. Нөхцөл байдал ямар байх эсвэл ямар дайсантай нүүр тулгарч байгаа нь чухал биш тэд зорьсондоо хүрч чадна. Тэдний эрч хүч дотроосоо ундардаг. Тэд дуусашгүй эрч хүчтэй хүмүүс
Ихэр : Бурхнаас тэдэнд өгсөн бэлэг бол – харилцаа. Мэдээлэл цуглуулах, мэдээлэл боловсруулах чадвар нь гайхалтай мундаг. Тэд нийгмийн тодорхой бүлгийн төлөөлөгч болж чадна, үнэтэй мэдээллээ бусадтай харамгүй хуваалцана. Энэ бол тэдэнд байгаа чадвар. Мэдээлэл, харилцааны хаад ажээ.
Мэлхий : Мэлхийд бэлэглэсэн Бурхны бэлэг – эрхэмсэг байдал. Найз нөхөд, гэр бүл, бүхэлдээ харилцаанд орсон бүх зүйлд үнэнч сэтгэлээр хандана. Тэдний эрхэмсэг байдал нь заримдаа алдах нь бий, гэхдээ тэдний хичээл зүтгэл хоосон үлдэхгүй ээ.
Арслан : Арсланд өгсөн бэлэг – бардам зан. Хүчтэй арслангийн арьсны цаана бардам зан бий. Тэр занг ямар ч сум, хорон муу үг нэвтэлж чадахгүй. Тэд ухаантай, хүлээцтэй, сайхан сэтгэлтэй хүмүүс.
Охин : Охинд бэлэглэсэн Бурхны бэлэг – дасан зохицох. Тэднийг газрын гүнд хийсэн ч тэд амьд гарч чадна. Мэдээж амаргүй байна л даа, гэхдээ тэд ямар ч нөхцөл байдалд дасан зохицох чадвартай. Тэд өөрсдийгөө хэн болохоо хэзээ ч мартахгүй, өөрийн зорилгоосоо хазайхгүй.
Жинлүүр : Бурхан тэдэнд үнэнч байдлыг бэлэглэсэн. Тэд маш чанд хатуу хүмүүс байдаг. Тийм ч учраас тэд үнэнч шударга шүүгч болох нь элбэг байдаг болов уу. Нийгмийн төлөө ажиллаж, хөгжүүлж байхад хувь нэмэр оруулж байна гэж тэд өөрсдөө бүрэн итгэдэг.
Хилэнц : Хилэнцийн ордныхонд Бурхан – хүсэл сонирхол бэлэглэжээ. Тэд “би” хэн болохоо сайн ухаарсан бөгөөд боломж болгоны араас “ан хийнэ”.
Нум : Амжилтыг Нумыханд бэлэглэжээ. Тэд Зевсийн адислалыг хүртсэн – юу хүссэнээ авч чаддаг хүмүүс. Насан эцэслэтлээ амжилтаар дүүрэн явна.
Матар : Амжилт болон хангамжийг бэлэглэсэн. Гэхдээ энэ болгоныг зүгээр суугаад авахгүй нь ойлгомжтой. Маш их хүч хөдөлмөр гаргаж амжилтад хүрнэ. Матрууд шаргуу хөдөлмөр, золиос гаргаж байж л амжилтад хүрэхийг өөрсдөө бүрэн ухаарсан байдаг ажээ.
Бумба: Бумбын орныхонд Бурхан – гайхалтай мэдрэмж бэлэглэсэн. Заримдаа тэд дэлхий ертөнцөд хамааралгүй мэтээр аашлах нь энүүхэнд. Гайхалтай мэдрэмж нь асуудал үүсгэх тохиолдол ч бий.
Загас : Загасных ордныхонд уран зөгнөлийг Бурхан бэлэглэжээ. Тэд аливаа төсөөллийг мундаг хөгжүүлж чадна – тиймдээ ч тэд бусдын анхаарлыг татаж чаддаг байх. Баялаг сэтгэлгээ нь амжилтад хүрэхэд нөлөөлөх бол заримдаа занганд оруулах нь ч бий.