Зурхай

ХАМГИЙН ӨӨДГҮЙ ЗУРХАЙН 3 ОРД

ХАМГИЙН ӨӨДГҮЙ ЗУРХАЙН 3 ОРД

Бусдыг хөөрхөн гэгч нь “дөнгөж орхидог” хүмүүстэй та учирч л байсан биз дээ. Гэхдээ тэдгээр хүмүүс бидэнд чухал хичээлийг зааж, амьдралд дахиад алдахгүй байхад туслах туршлагыг олгодог.

Тэгвэл одон орон судлаачид дараах 3 зурхайн ордыг хамгийн “өөдгүй” хэмээн тодорхойлжээ.

Ихэр Сургууль дээрээ ихрүүд өөрийн байгалиас заяасан дотоод зан чанараа ил гаргаж эхэлдэг. Тэд шалгалтын үеэр ангийнхаа хүүхдийг хуулж байгааг багшдаа хэлж мэдэх л хүмүүс. Хожим нь коллеж эсвэл их сургуульд ихрүүд таны анхны хайрыг булааж мэднэ. Харин насанд хүрсэн хойноо, тэд таны нууцыг өөрийнхөө давуу тал болгож ашиглана. Хэрэв та нууцаа хадгалахыг хүсэж байгаа бол, ихрүүдэд юу ч хэлэх гэсний хэрэггүй. Таны дотны найз байсан ч гэсэн шүү.

Мэлхий Заримдаа мэлхийнүүд хүний мөс нь хайччихсан юм бол гэмээр хандлагыг гаргадаг. Тэд дүрэм журмыг ягштал биелүүлж, хэн нэгний амьдралаас бүхнийг нь булааж авч мэднэ. Эрт оройгүй ийм зүйл болохдоо л болно. Тэд ямар нэгэн зүйлийг учир шалтгаантайгаар хийснийхээ дараа, үүрэг хариуцлагаас хөнгөхөн мултарч дөнгөдөг.

Магадгүй та мэлхийтэй сайхан харилцаатай байж болно. Гэхдээ тэднээс харцаа бүү салгаарай. Яагаад гэвэл та хэнтэй харилцаж байгаагаа бүрэн гүйцэд таньж мэдээгүй байна. Тэдэнтэй хамт байхад, таны амьдралд урьд өмнө нь төсөөлж ч байгаагүй зүйлс тохиолдохыг үгүйсгэхгүй.

Хумх Хумхууд хэн нэгнийг зөвхөн сул дорой болгож байж санаа нь амардаг. Хэрэв та хүчтэй нэгэн биш бол, түүний заль мэхэнд уналаа л гэсэн үг. Эдгээр хүмүүс үргэлж хүйтэн цэвдэг сэтгэлтэй байдгаас гадна бусдыг өөрөөсөө дорд үзэж байж амьдралаас кайфыг мэдэрдэг. Тэгэхээр хумхуудтай болж өгвөл тэрсэлдэх гэсний хэрэггүй. Учир нь та тэднийг хэзээ ч ялахгүй.

What's your reaction?

Related Posts

1 of 23

Leave A Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!