Айдас хэвийн мэдрэмж байх эсэх нь тухайн хүний өөрийгөө хамгаалах чадвар, аюулыг мэдрэх мэдрэмжээс хамааралтай байдаг байна.
Ийм учраас хүн ямар нэгэн аюултай нүүр тулгарах үед биеийнх нь хамгаалалт идэвхжиж, амьдрахын төлөө хаа нэгтээ гүйхэд бэлэн болдог гэнэ.
Тэгвэл хамгийн аймхай зурхайн ордууд аль вэ? Хүн бүрийн сэтгэл хөдлөл өөр өөрөөр илэрхийлэгддэг. Зарим хүмүүсийнх ил гарч ирдэг байхад заримынх нь бараг мэдрэгддэггүй.
Хүний хариу үйлдэл нөхцөл байдал, туршлага болон мэдрэлийн системээс ихээхэн хамаардаг.
Хэдий тийм боловч, бүх зүйлээс айж эмээдэг, хулчгар хүмүүс байдаг. Одон орон судлаачид тэдгээр хүмүүсийг ихэвчлэн дараах зурхайн ордууд төрдөг болохыг хэлжээ.
1. Мэлхий Тэд амар амгалан, тайван амьдралыг хүсэмжилдэг. Мэлхийнүүд бүх төрлийн асуудалд аль болох орооцолдохгүйг хичээдэг. Тэд бол үнэхээр анхаарал болгоомж нь арай хэтэрсэн хүмүүс. Түүнчлэн, Мэлхийнүүд сэтгэлээ амрааж, нөхцөл байдал болох хүртэл эргэн тойрноосоо харцаа нэг ч салгахгүй.
2. Жинлүүр Тэдний аливаа асуудлыг аль болох уужуу тайвнаар, дуу чимээ гаргалгүй шийдвэрлэх гэж хичээдэг нь бусдад хулчгар юм шиг харагдуулдаг байж мэдэх юм. Гэвч үнэн хэрэгтээ энэ ордынхон асуудлыг ингэж шийдэх нь зөв санаа гэж боддог. Өөрөөр хэлбэл, тэдэнд маргалдаан, мэтгэлцээн огт таалагддаггүй.
3. Загас Загаснуудыг өнгөцхөн харахад тэд үнэхээр зоригтой, ямар ч аюулын өөдөөс тэмцэхэд бэлэн байгаа юм шиг харагддаг ч, үнэндээ тэдний зүрх аль хэдийнээ үхээд эхэлчихсэн байдаг. Тэд олон найзуудтайгаа хамт байсан ч гэсэн мөн ялгаагүй амархан хулчийдаг. Тэдний айдсыг зогсооно гэдэг амаргүй зүйл.Хэрэв та энэ жагсаалтаас өөрийгөө эсвэл дотнын хүнээ олж харсан бол, бухимдах хэрэггүй. Энэ бол танд зарим зүйл дээр айхаасаа илүү асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдгээ түрүүнд нь бодож байгаарай гэж зөвлөж байгаа хэрэг юм.