ТАНЫ ТУХАЙ ҮНЭНИЙГ ӨГҮҮЛЭХ 12 ОРДЫН АМЕРИК ЗУРХАЙ
Хонь Хэрэв эрэгтэй бол Гурав, дөрөвдүгээр сард төрсөн эрэгтэй хүн хэн нэгэнд үнэхээр дурласан бол тэр хүндээ л үнэн ч байсаар дуусна. Шударга, шулуун зантай болохоороо хэдэн хүнтэй зэрэг явж чадахгүй. Хонь их хартай. Энэ талаараа арслантай дүйнэ. Тийм болохоор эхнэр нь буюу сэтгэлтэй бүсгүй нь түүнийг хууран мэхлэх нь бүүхэл өөр хүн рүү харц чулуудахад ч сүйд болж мэднэ. Хүнд бэлэг сэлт өгөхдөө дуртай. Гэвч орлогоо эхнэртээ хянуулж цагдуулах дургүй. Эхнэрээ зөвхөн ажилтай зууралдахад дургүй. Тэдэнд ухаан их амьдралын хань хэрэгтэй.
Хэрэв эмэгтэй бол Гурав, дөрөвдүгээр сард төрсөн эмэгтэйчүүд шар замын 12 ордны бүхий л хүүхнүүдээс илүү эр хүний гар харалгүй амьдарч чадна. Энэ ордны хүүхнүүд эр хүнийг үнэлэх өөрийн бодолтой. Эргэн тойрных нь эрчүүдээс сэтгэлд таарах нэг ч хүн олдохгүй. Яагаад гэвэл тэр ямар ч юмыг эрчүүдээс илүү сайн, хурдан хийж чаддаг гэж боддог. Хэрэв хэрэгтэй гэж үзвэл сэтгэлтэй болсон хүндээ хайр дурлалаа илчилж чадна. Тэгээд өөрийг нь хайхрахгүй байгаа хүнийг л сонирхоно. Өөрийг нь өдий, төдий хүн сонирхон эргүүлж байдаг боловч сэтгэл зүрх нь цорын ганц бүтэшгүй хүн тийш үргэлж тэмжүүлж байдаг. Тэд магтуулах дуртай. Гэхдээ хэтрүүлэх хэрэггүй. Хүнд хайрлагдаж байгаагаа мэдвэл онцгой үнэнч, гэхдээ эр хүнд захирагдах дургүй.
Үхэр Хэрэв эрэгтэй бол Тэд сугар гаригт захирагддаг учраас их номхон, хүнийг хайрлана. Хүүхэн эргүүлж чадна. Төрсөн өдрийг нь буюу хэн хэндээ хамаатай аль нэг чухал өдрийг огт мартахгүй. Үхрийн ордныхон Хумх шиг мөрөөдөмтгий биш тул арслантай адил гандирсын ордон амлахгүй. Гэсэн ч тэд нэг л орой өөрийнхөө мөнгөөр барих гэж буй модон байшингийнхаа зураг төслийг үзүүлэх гээд хүүхнийхээ гэрт уран барималчийг дагуулан очиж мэднэ. Үе үе зөрүүдлэх ч ухаантай эмэгтэй бол тэдний зөөлөн сэтгэл, амгалан зан, найдвартай түшигтэйг нь үнэлдэг. Санхүүгийн хувьд тэдэнд бүрэн найдаж болно. Мөн үнэнч сайн ажилтнууд учраас хүнд ажлын дараа амарч байх хэрэгтэй. Амрахад нь саад болж хэрэггүй. Бас өөрийг нь удаан, залхуу гэж бүү хэлээрэй. Энэ бол мөргөдөг бухыг улаан дарцгаар өдөөн хатгаж далласантай ижил. Эрчүүд нь сайн эцэг байдаг.
Хэрэв эмэгтэй бол Ямар ч албан байгуллагад ховорхон олдох хүний нэг. Жигдхэн дуутай, амгалан зантай, ихэвчлэн сайн нарийн бичгийн дарга болдог. Ямар ч юм тохиолдсон галзууртлаа уурладаггүй. Хямралын байдалд сэтгэл алдахгүй. IV/21-V/20-нд төрсөн эмэгтэйчүүд царайлаг, эелдэг хөдөлгөөнтэй, гэсэн ч тэдний цаана далд хүч нуугдаж байх шиг санагддаг. Чухамдаа бол түүнд ямар ч эрх хүн зөвхөн мөрөөдөж л чадах мэгэтй хүний бүхий лсайн чанарууд цогцолсон байдаг. Хааяа уурлаж хилэгнэх боловч уур нь дороо гарна, уурыг нь дэндүү хүргэхгүй бол үргэлж тайван байна. Найз нөхдийн дунд ч худалч хуурамч зан огт байхгүй. Ийм хүүхнүүд өрсөлдөгчдөдөө мөс шиг хүйтэн зан гаргах боловч нөхдөө бол зовсон жаргасан алинд нь ч орхихгүй. Нөхрөө өөр эмэгтэй рүү харсан ч уурлахгүй. Эхнэрийнхээ найз хүүхнийг хацар дээр нь үнссэн ч болно. Гэхдээ даврах хэрэггүй. Ёс зүйн ойлголтыг зөрчиж гэмээнэ өөрийгөө л зэмлэх хэрэгтэй.
Ихэр Хэрэв эрэгтэй бол Хайр сэтгэлтэй учирснаас эмэгтэй хүн хэцүү үед эр нөхрийнхөө мөрийг түшиж хамгаалуулах боломжтой боллоо гэж боддог. Харин ихрүүдэд энэ бол хамаарахгүй зүйл. Та амьдралынхаа ханийг даваа гаригт талханд явуулсан бол лхагвад л талхтай ирнэ гэж бодож байх хэрэгтэй. Хоёр өдөр хаана тэнэж явсаныг та хэзээ ч мэдэхгүй. Гэсэн ч та ганцаардахгүй. Ихрүүд хоёрдмол зантай улс болохоор хоёр эмэгтэйд хоюуланд нь хүрэлцэнэ.
Хэрэв эмэгтэй бол Олон татвар эмстэй байсан Султанууд битүүхэндээ жөтөөрхдөг эр хүн бол тавдугаар сарын 22-ноос зургадугаар сарын 21-нд төрсөн эмэгтэйтэй гэрлэх хэрэгтэй. Харин тэд дэндүү эсэн бусангүй олон юм сонирхдог болохоороо үүлэн борооны явдалд амьдралынхаа өчүүхэн хувийг зарцуулах буюу эсвэл тэр нь мөрөөдөл болон хувирах нь бий. Ер нь ийм хүүхнүүд орой боловсордог. Тэгээд ч эр хүн л тэдий шунал тачаалыг хөдөлгөж чадах эсэхээс бүх юм хамаарна. Ихрийн ордны эмэгтэйг хоён хүнтэй явлаа гэж буруушаахын оронд өрөвдөх хэрэгтэй. Учир нь тэд хоёрдмол шинж чанартай болохоороо хоёр хүнд зэрэг дурлачихдаад алийг нь гэхээ мэдэхгүй байж болно.
Мэлхий Хэрэв эрэгтэй бол Хавчны ордонд төрсөн хүмүүс ямар нэг юмаа эвсэл хэн нэгнийг алдчих вий гэж зовсон үедээ сэтгэл санаа нь хамгийн баргар байдаг. Тэр үе нь мөнгө ч юмуу эсвэл та ч байж болно. Зоволтгүй ээ. Би үүрд чинийх гэж итгүүлээрэй. Тэгтэл хуяган дотроосоо гараад ирнэ. Мөнгөний хувьд гэвэл та өөрөө цаадах шигээ хяганч тэгээд байрныхаа хөлсийг цагт нь төлчихдөг бол та хоёр бие биенээ зөв олжээ гэж бод.
Хэрэв эмэгтэй бол Тохитой дулаахан албан байгууллага, эелдэг харьцаа, амттай хоол, ном, мөнгөнд дуртай. Тэд их авьяастай өндөр хариуцлагатай, Дарга нь ийш тийшээ явах бол түүнд ажилаа санаа амар орхиод явж болно. Удирдах ажилтнууд дотор эмэгтэй хавч байх нь олон. Зургаа, долдугаар сард төрсөн эмэгтэйчүүдийн онцлог шинж нь сэтгэл санаа нь хурдан зуур хувирамтгай. Мөнгөний үнэ цэнийг сайн мэднэ. Таны банкны тооцоог маш их сонирхоно. Гэрлэснээсээ хойш мөнгийг чинь хорогдуулахгүй өсгөх л гэж хамаг хүшчээ дайчилна. Их үнэтэй бэлэг өгвөл таныг үнэнээсээ зэмлэж загнана.
Арслан Хэрэв эрэгтэй бол Охидод гол төлөв эелдэг, наалаинхай ханддаг, уян сэтгэлтэй ч найдвартай хамгаалагч болж чаддаг. Ийм эрчүүд анхны харцаараа дурлах нь олон, хайраар дутвал харсаар байдтал нүднээс гарч эхэлнэ. Арслан хүндлүүлж хайрлуулах бишрүүлэх, шүтүүлэх дуртай. Иймд тэднийг шохоорхож байгаа бол зүрх сэтгэлийг нь өөртөө татах амархан. Гэхдээ арслантай гэр бүл болох нь дандаа ч үүлгүй тэнгэр шиг байхгүй. Таныг өгөөмөр хайртай зүрхэндээ нэвтрүүлж, тансаг үүрэндээ авчраад алтан торонд суулгасан бязуулхай шиг болгож мэднэ.
Хэрэв эмэгтэй бол Энэ ордны эмэгтэйчүүд хүний сэтгэлийг татамхай тул тэднийг олон хүн эргүүлэх нь бий. Тиймээс ч зүрх сэтгэлийг нь өөртөө татах амаргүй. Байгаль түүнд ухаан гоолиг бие, сайхан царай, наад зах нь гурван хүнийхийг нийлүүлсэн мэт янаг сэтгэл хайрлажээ. Монголчууд эм арсланг эрслэн гэж нэрлэдэг. Тиймээс эрслэнг эргүүлэхдээ юуны түрүүнд сайн шилж авсан бэлэг гардуулахаас эхлэх хэрэгтэй. Улиг домог болсон үлгэр магтаал хэрэггүй. Хүчтэй, эр зоригтой, байлдан дагуулагч болж л харагдахгүй бол тэд доройхон эрчүүдийг хяламхийж ч харахгүй.
Охин Хэрэв эрэгтэй бол Уяхан сэтгэлд автдаггүй, хашир хүмүүс. Гэсэн ч тэд төрөл төрөгсөд, ойр дотны найз нөхөд өөрөөсөө ядуу дорой хүмүүсийг их хайрламхай. Тийм эр хүний зүрх сэтгэлийг эзэмдэх амаргүй, учир нь сэтгэлийн хөдөлгөөнөө уйлж дуулж илэрхийлэх аальгүйтэх тачаах энэ бүхэн түүнийг зөдхөн хөндийрүүлнэ. Хайртай хүнээ шилж авахдаа их голомхой цамаан зантай болохоороо их даацтай янаг амрагийн явдал ховор тохиолдох бөгөөд тэр нь бараг л бүтэлгүй тийшээ хандна. Таарч тэнцэх амьдралын ханиа олоогүй нөхцөлд сэтгэл санаагаар унаж сүйд болох ч үгүй, ганцаараа давгүй амьдарна. Их үнэнч тул онцгой нөхцөлд л гэр бүлийн харилцаагаа тасална. Нэгэнт шийдсэн бол яаж ч гуйгаад нэмэргүй. Тэд “хагарсан шаазанг буцааж нааж болохгүй” гэдэгт хатуу итгэдэг. Олон хүүхэдтэй байхыг эрхэмд үзэхгүй.
Хэрэв эмэгтэй бол Тэднийг эмзэгхэн гэм хоргүй сайхан зүйлс мөрөөддөг эмзэгхэн улс гэж бодох хэрэггүй. Ичимхий зантай ч гэсэн санасан бодсондоо хүрэхий нтулд юунд ч бууж өгөхгүй ихэмсэг бөгөөд бардмаар сансан бодсоноо хэрэгжүүлнэ. Жинхэнэ дурлалтайгаа учирлаа гэж бодвол эргэлзэлгүй өмнөх хүнээсээ холбоогоо тасална. Тэд өөрөөс нь хэн ч аливаа ажлыг үнэч шударга нямгт нямбай хийж чадахгүй гэж итгэдэг. Хэрэв энэ ордны бүсгүйтэй уулздаг бол үг яриа, зан авираа сайн яханаарай. Учир нь цаадуул чинь худал үг, салан задгай байдал, муухан шиг маягт дургүй. Түүнтэй уулзахдаа сахлаа хусч, гутлаа арчиж, цэвэр цамцаа өмсөөрэй. Цагаасаа хожимдохгүй л бай ж үзэээрэй. Хожимдож гэмээнэ өөрийгөө зөвгөх аргагүй л шалтгаан бодож олоорой. Тэд жүжиг үзэхдээ мэргэжлийн шүүмжлэгчээс илүү үнэлж чадна.
Жинлүүр Хэрэв эрэгтэй бол Сэтгэл булаам хүмүүс бөгөөд тууштай овсгоотой эмэгтэй хүний сэтгэлийг даруй эзэдмж чадна. Харин түүний дараа хэрхэхээ бодно. Сэтгэлийг нь эзэмдсэн завшаанаа ашиглаад өнгөрөх үү эсвэл гэрлэхүү гэж удаан бодож сэтгэлийн хямралд орох бөгөөд эмэгтэй нь санаачлагыг гартаа эс авбаас аль ч үгүй өнгөрнө. Тиймээс энэ ордны эрчүүдэд дурласан эмэгтэйчүүдэд зөвлөхөд өөрсдөө л ямар нэгэн арга сүвэгчил, эс тэгвэл та хоёр хоюулаа орцны үүдэнд бороонд норж зогссоор байгаад хатгалга тустлаа нэг тийш болж чадхгүйд хүрнэ. Харин хожим нь санаачилга гаргасанд тань баярласнаа хэлнэ. Тэд насан өөд болтолоо эмэгтэй хүнд дуртай байдаг бөгөөд ярвигтай байдалд байн байн ордог. Хэн нэгийг гомдоох юмуу шударга бус зан гаргахаасаа ямагт эмзэгзэглэдэг. Харин өөрөө сэтгэлийн шархтай үлдэх нь ховор. Үлдлээ ч төдөлгүй шарх нь илааршина.
Хэрэв эмэгтэй бол Эрдэнэ мэт эхнэр мөн. Олон сайн талтай. Тухайлбал, нөхөртөө ирсэн захиаг нь хэзээ ч задлахгүй. Ингэх нь зохисгүй гэж үзнэ. Албан нууцыг найз нөхдөд нь ч итгэж ярихгүй. Хилэн бээлийтэй төмөр гараар нөхрийнхөө ажил хэргийг өөртөө ашигтай тал руу чиглүүлнэ. Ингэж буй нь огт анзаарагдахгүй. Санхүүгийн асуудал тулгархад хэнээс ч илүү зөвлөгөө өгнө. Эелдэг наалинхай боловч ихэнхдээ өрхийн тэргүүний үүрэг гүйцэтгэдэг. Хурц үгээрээ ямар ч маргаанд нөхрөө дор нь дийлэх агаад ингэхдээ сэтгрэл булаам инээмсэглэлээрээ халхавч хийх тул нөхөр нь хэрхэн дийлдэж бууж өгч байгаагаа анзаарахгүй.
Хилэнц Хэрэв эрэгтэй бол Энэ ордны эрчүүдтэй гэр бүл болно гэдэг амаргүй. Шунал гэдэг үгийг хэрэглэхдээ би зөвхөн дурлал тачаалыг бус улс төрийн бодлого, спорт, шашин амьдрал үхлийн аливаа асудалд хэт их суна сонирхохыг багтаан хэлж байгаа юм. Тэдний наана өнгөнд харагдаж буй төлөв байдал тэсвэр тэвчээрт бүүр хуурт. Цаанаа бол тэд гал дөл шиг дүрэлзэж шатаж байдаг болохоор гшалд зөвхөн гүүрээ ч үл барам зүрх сэтгэлээ ч хуйхлаж мэднэ. Гол төлөв оюун ухааны хөгжил сайтай гүн ухаан орчлон ертөнцийн асуудлыг сонирхдог.
Хэрэв эмэгтэй бол Дур булаам үзэсгэлэнтэй, бардам зантай, өөртөө бүрэн дүүрэн итгэдэг. Ямар нэгэн юманд гонсойж гэмээнэ эр хүн болж төрөөгүй дээ л гомдоно. Тэдний эелдэг зөөлөн зан нь олон зэвсгийнх нь л нэг. Заримдаа зөөлөн үслэг муурын зулзагатай адилхан ч ойр дотно танилцаад ирхээрээ яггүй хурц хумсыг нь мэдэрнэ. Та хэрвээ гүнзгий юм бодоогүй л бол хилэнцтэнг дэмий эргүүлж цагаа үрэх хэрэггүй. Тэр таныг гэрэлд харах мэт нэвт шувт харж байгаа. Хэрвээ нэгэнт торонд орсон бол тэсэх л хэрэгтэй.
Нум Хэрэв эрэгтэй бол Хайрлаж дурлахдаа мөн адил шуналтай, харин хурим хийдээ тулаад ирэхээр тээнэгэлзэсхийн бодоаж эхэлнэ. Мөн түүний зэрэгцээ бүсгүйчүүдийг үнэрээр хайрлаж тэдэнд дээд зэргийн эүелэг халуун дотно хандана. Хайр дурлалдаа үнэнч биш. Эмэгтэй хүнийг ухаантай сайн нөхөр нь байгаасай гэж хүснэ. Шулуухан зантай нь аятайхан санагдсан эмэгтэйдээ нууц амрагаа болохыг хүснэ. Харин цаадах нь зэвүүцэж эхэлбэл толгойгий нь эргүүлж чадна. Энэ ордны эрчүүдтэй суусан эмэгтэйчүүд хадам, ураг угсааны барилдлагад дарагдана гэж байхгүй. Учир нь энэ холбоог чухалд үздэггүй.
Хэрэв эмэгтэй бол Эрчүүдтэй адил юмыг түс тас шулуухан хэлчихдэг зантай. Гэсэн атлаа хэлсэн үгэндээ дараа нь харамсан гэмшдэг. Бие даасан зантай төрхөмөөсөө эрт гарч амь зуух дуртай. Ямар нэг юмыг тэднээс аятайхан гуйж хүсэх хэрэгтэй. Яагаад гэвэл тэд цочмог ууртай. Тэдний гол алдаа нь хайр сэтгэлийг нөхөрлөл гэж нөхөрлөлийг хайр сэтгэлтэй андуурдаг. Хүнтэй суулгүй гэртээ ч өтлөх хандлагатай.
Матар Хэрэв эрэгтэй бол Сэтгэл санаагаа үгээр илэрхийлэх дургүй улс. Зарим нь дэврүүн сэтгэлтэй. Сайн эцэг бат цайз мэт түшигтэй нөхөр болж чаддаг. Хааяа саваагүйтэх гэж оролддог. Залуу бүсгүй ялангуяа ээжийнх нь сэтгэлд нийцэх гэж хичээх хэрэгтэй. Харин гэрлэснийхээ дараа заавал ч үгүй өөрийн гэсэн байр сууцтай болох шаардлагатай.
Хэрэв эмэгтэй бол Оргилд хүрэхийн төлөө тэмүүлдэг. Тавьсан зорилгодоо үнэнч. Албан тушаал дэвшихийн тулд даргынхаа эхнэр нь болохоос ч сийхгүй улс. Хүүхдэдээ анхаарал халамж муутай ч эелдэг зөөлөн хандана.
Хумх Хэрэв эрэгтэй бол Эмэгтэй хүнтэй удаан сайн нөхөр болж чадна. Өнгөндөө түүнд дургүй янз үзүүлээд эхэлвэл уул эмэгтэйд сэтгэл алдарсан гэсн үг. Хайр дурлалаа илчилсэн хойноо л эелдэг наалинхай зан гаргана. Аливаа юмны нууцыг задлахдаа сэтгэл нь ханаж явдаг улс. Гэрлэснийхээ дараа ч урьд нь үерхэж байсан найз нөхдөөсөө холбоогоо таслахгүй. Заримдаа ганцаараа байж мөрөөдөх дуртай. Удирдах ажилтан байх нь ховор.
Хэрэв эмэгтэй бол Сайхан эмэгтэйчүүд байдаг. Найз нөхөдтэйгээ уулзаж учрах дуртай. Дуу хөгжим, урлаг, шинжлэх ухаан олон талыг сонирхдог. Таасан юм нь өнөөдөр биш ч ирээдүйд биелэлээ олдог. Гэрлэхийг яарахгүй. Шилж авсан хүнээ сайн судалж найз нөхөд, төрөл төрөгсдтэйгээ зөвлөнө. Улс төрийн удирдагч, багш нар болох нь олонтаа. Ямар ч хүмүүсийн дунд дорхноо дасдаг. Хүүхдийнхээ элдэв аашыг их тэвчинэ. Гагцхүү шударга зүйлсийг л хүсдэг.
Загас Хэрэв эрэгтэй бол Энэ ордны эрчүүдтэй хамт амьдарсан эмэгтэйчүүд аз жаргалтай байдаг. Эсвэл зовлонтой ч байж мэднэ. Амин зуулга нь дөнгөн данган байв ч эхнэр хүүхдээ сайхан байлгахыг л хичээнэ. Маш дэврүүн сэтгэлтэй. Ийм хүнтэй хувь заяагаа холбохоор шийдсэн бол хоёр хүний ажлыг зэрэг хийх бэлтгэлтэй л байх хэрэгтэй. Тэвчээртэй хүмүүс бөгөөд найз нөхөд нь нарийн нууцаа дэлгэж ярьдаггүй. Бүтээлч сэтгэхүйгээ амьдралд хэрэгжүүлж аз хиймортьлй ажиллана. Хүний сэтгэлзүйн нууцад нэвтрэн орж хамгийн нарийн зангилааг нь тайлж чаддагийн хувьд эрэн сурвалжлах албаныг амжилттай толгойлж чадна. Удирдах албан тушаалтнууд ажилтнуудаа донгодох нь ховор.
Хэрвээ эмэгтэй бол Эрчүүдийн сэтгэлийг булаамтгай. Нөхрөөсөө, дурласан хүнээсээ давж гарах гэж оролдохгүй. Тушаан захирах зангүй. Эр хүн түүнийг хамгаалж л амьдралын шуурганд түшиг болж л байвал болоо. Маш сайн сонсогч. Дэндүү уян сэтгэлтэй, ялимгүй гомдоовол амархан уйлна. Сэтгэл санаа нь хаврын салхи шиг хувирамтгай.