Хэн нэгэнд гомдоллох заримдаа амархан байдаг. Дараа нь та магадгүй хэлсэн үгэндээ харамсана, тэгээд тэр хүнтэйгээ учир зүйгээ ололцох гэж хичээнэ, бас асуудлыг шийдвэрлэхийн тулд мэрийнэ.
Ингэхийн тулд та тухайн хүнээс уучлалт гуйх нь хамгийн шилдэг арга юм. Гэхдээ үнэн сэтгэлээсээ. Зурхайн ордууд хэрхэн уучлалт гуйдаг вэ? Хүн бүр хэрхэн уучлалт гуйхаа мэддэггүй эсвэл энэ талаар бүр боддог ч үгүй байж мэднэ
Хүний ямар зурхайн ордод төрсөн нь үүнд чухал нөлөө үзүүлдэг байна.
Хонь Хонинуудыг уурлахад хүргэсэн шалтгаан нь тэдний гомдоллохдоо хэлсэн үгийг сонсож, сэтгэлээ өвтгөсөн хүмүүс болгож, тэд нөхцөл байдлыг эргүүлэх ба эцэст нь өөрсдөөсөө уучлалт гуйлгуулахад хүргэнэ.
Үхэр Тэд уучлаарай гэх үгийг зүгээр л хэлнэ, тогтмол хэлсэн ч чадна, учир нь тэдэнд ингэж хэлэх нь огтхон ч асуудал биш. Тэгээд Үхэрнүүд юу ч болоогүй юм шиг цааш үргэлжлүүлэн амьдарна.
Ихэр Эхлээд тэд өөрсдийгөө буруутай гэдгээ хүлээн зөвшөөрөхийн тулд багагүй хугацаа шаардагдана, дараа нь магадгүй танаас өршөөл эрэх болно.
Мэлхий Тэд сэтгэлийг нь таагүй болгосон хүнд гомдсоноосоо болж, өөрсдийг нь юу мэдэрч байгаа болон тэднээс хэрхэн уучлалт гуйх ёстойгоо сайн мэдэж байгаа гэдэгт итгэдэг.
Арслан Тэд бүхний тэргүүнд байх дуртай хүмүүс учир энэ зан чанар нь уучлаарай гэж хэлэхэд нь саад болдог. Гэхдээ тэдний жирийн бус зан чанар байхгүй болох үед, та магадгүй Арслангуудын амнаас тохиромжтой үгийг эрт оройгүй сонсож мэднэ.
Охин Тэд алдаагаа хүлээн зөвшөөрнө, гэхдээ тэд өөрсдийн зүгээс бүхнийг зөв хийсэн боловч, өөр хүчин зүйлс нөлөөлж, ийм нөхцөл байдалд хүрлээ гэж бурууг өөрөөсөө түлхэх болно.
Жинлүүр Тэд танаас өршөөл эрж уучлалт гуйна, гэвч тэд яагаад ийм зүйл болсон талаар дэлгэрэнгүй байдлаар ярина. Тэдэнд ингэх нь та хоёрын хоорондын харилцааг тэнцвэртэй байлгахад ач тустай юм.
Хилэнц Тэд уучлалт гуйх шаардлагагүй гэж бодно. Үргэлж тэдний зөв байдаг, ямар ч нөхцөл байдал байсан Хилэнцүүдийн шийдвэрт нөлөөлөхгүй. Учир нь тэд маргалдаж байхдаа ч гэсэн өөрийнх нь зөв гэж бодсоор байдаг.
Нум Уучлалт гуйх гэж хичээх үед Нумууд хажуу дахь хүнээ бүр ч их гомдоож мэднэ, учир нь тэд уучлалт гуйж байна гэсэн нэрийн дор илүү сэтгэлийг нь зүсмээр хатуу ширүүн үгнүүдийг хэлдэг. Яагаад гэвэл энэ ордынхон худал үг хэлж, тал засахдаа муу хүмүүс.
Матар Тэд гомдоосон хүнийхээ мэдэрч буй мэдрэмжийг өөрөө мэдэрч байж уучлалт гуйдаг.
Хумх Хэрэв тэд уучлалт гуйж байвал, харилцаа эсвэл нөхөрлөлөө дуусгавар болгохыг хүсэж байгаагийн шинж гэж ойлгож болно. Таны түүнтэй холбогддог гүүр нэгэнт шатсан, эргэж буцах зам гэж байхгүй.
Загас Тэд маш зальтай аргаар уучлалт гуйдаг, өөрөөр хэлбэл тэднийг гомдоосон хүн Загаснуудын өршөөлийг хүртсэндээ баярын нулимс дуслуулах болно.