Олны танил

Хаш: Өндөр цалинтай ажлаасаа халагдаад таксинд явж эхэлсэн…

Дэлхийн монголчуудын MGL радиогийн хөтлөгч А.Хаш: Амьдрал тэгширч байлаа. Манай хүн зах дээр зогсдог болоод л би ч нэг олон улсын байгууллагад ажиллад л ерөнхийдөө бүх юм сайхан болж байлаа.

Тэгтэл нэг өдөр ажил үүрэг маань өөрчлөгдөх болж цалин пүнлүү нь маань ч нэмэгдэх боллоо. Даанч тэр ажил үүрэг минь надад болон манай хүнд тийм ч таатай бус байсан юм.

Учир нь юу гэвэл тэр миний шилжин орсон төсөл биеэ vнэлэгч бvcгүйчүүдтэй ажилладаг тийм ажил байсан юм.Биу vнэлдэг бvсгүйчүүдийг xaламжлан буруу замаас нь гаргах зорилготой тийм нэгэн төсөл. Цалин овоо өндөр мөн дээр нь унаа тэрэгтэй.

Ер нь догь амьдрах боломжтой болоод явчих шиг болоод ирлээ. Гэвч хэдэн сар өнгөрсний дараа миний хийх ажил биш юм байна гэдгээ ойлгосон доо. Дөнгөж хөл дээрээ босох гэж байхад тийм их цалинтай ажлаа орхино гэдэг бол үнэхээр бодолгүй явдал байлаа.

Хэдий тийм байлаа ч би Нүдээнтэйгээ ярилцаж байгаад ажлаасаа халагдаж орхив. Тэгээд л таксинд явж эхэлсэн дээ. Өглөө 6 цагаас гараад л орой 8,10 хүртэл явдаг болов. Жуковын хөшөөн дэргэдэх зогсоолд үйлчлүүлэгч нараа хүлээгээд зогсож байхдаа өөрийнхөө оронд ажилд орсон залуутай үргэлж тааралддаг байж билээ.

Би жижигхэн тэрэгнийхээ бензиний мөнгийг олох гээд зогсож байхад мань хүн жийп унан миний хажуугаар өнгөрнө. Түүнтэй тааралдах болгондоо би ” Хашаа чи тэнэг гэж өөртөө хэлж яагаад ийм сайхан боломжоос татгалзаж өөрийгөө зовоож байгаа хүн бэ чи” гэж өөрөөсөө асуудаг байж билээ.

Дахиад л сэтгэлийн хөдөлгөөнөөрөө буруу шийдвэр гаргачихлаа гэж мөн ч олон удаа бодож өөрийгөө зэмлэдэг байв ч яагаад ч юм бүү мэд өөрийгөө зөв шийдвэр гаргасан гэдэг мэдрэмж надад байдаг байсан юм.

Би биеэ vнэлэгч бvcгүйчүүдэд дypгүй биш зөвхөн тэдэнтэй ажиллах xvсэл надад огт байгаагүй юм. Дургүй зүйлээ хийж байхын оронд би тийнхүү өөрийнхөө зөв гэсэн зүйлээ өөрийнхөө хүслээр хийж эхэлсэн юм.

Харин сэтгэлээсээ хийсэн ажил минь надад өгөөжөө бүрэн дүүрэн өгсөн юм шүү. Би одоо өөрийнхөө дуртай ажлаа хийж яваа их аз жаргалтай хүн. Би тэр үед зөв шийдвэр гаргасан гэдгээ одоо л харж байна. Тиймд зөв шийдвэр тэр даруйдаа зөв харагдахгүй байж болох ч ашдад үр дүнгээ харуулдаг л юм байна.

What's your reaction?

Related Posts

1 of 22

Leave A Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!