Хүмүүс гэр бүл болцгоохдоо сайн эсвэл муугийн алинд нь ч үргэлж бие биенийхээ дэргэд байна гэж амлалт өгдөг. Мэдээж хэрэг, хэн ч ирээдүйд тэднийг юу хүлээж байгааг мэдэх аргагүй.
Эмэгтэй нь адал явдал хөөсөн драмын хатан хаан, эрэгтэй нь ээжийн нялх хүү болохыг үгүйсгэхгүй. Гэхдээ аль болох эергээр харцгаая.
Одон орон судлаачид бүх зурхайн ордууд дотроос дараах 3 ордод төрсөн эрчүүдийг нэг эмэгтэйдээ насан туршдаа үнэнч байж чаддаг гэж үзжээ.
Арслан Эхлээд харахад тэд жинхэнэ хүүхэмсэг амьтад юм шиг санагдана. Эмэгтэй хүн бүр тэдний галзуурмаар инээмсэглэлд ховсдуулдаг. Гэхдээ бодит амьдрал дээр Арслангуудад өөр эмэгтэй хэрэггүй. Мэдээж хэрэг, эсрэг хүйстэн нь түүний анхаарлыг татаж болох ч, тэд заяаны ханьтайгаа учиртлаа өөр эмэгтэйтэй хэзээ ч дотно харилцахгүй. Өөрөөр хэлбэл, энэ ордын эрчүүдэд өөр эмэгтэйчүүдтэй харилцах боловч, тэд хил хязгаарын шугмыг давдаггүй гэсэн үг.
Үхэр Балчир наснаасаа авахуулаад Үхрүүд ам бүл олуулаа, найрсаг харилцаатай гэр бүлийг мөрөөддөг. Тэд ирээдүйн эхнэрээ маш сайн тольдож хардаг. Тийм учраас тэд нэг хийсэн сонголтондоо эргэлзэхгүй. Үхрүүд хайртай эмэгтэйгээ ер бусын арга замаар хайрлаж халамжилдаг. Үхрүүд хайртай эмэгтэйтэйгээ учирсан гэж бодож байгаа бол, дараагийн алхмыг хийхийг хүснэ – хүүхэдтэй болох.
Матар Энэ ордод төрсөн эрчүүд залуу байхаасаа амьдралаас юу хүсэж, мөрөөдөж байгаагаа сайтар ойлгож, ухаарсан байдаг. Хайртай эмэгтэйтэйгээ учирснаар тэдний бүх анхаарал зөвхөн хайр дурлалын харилцаанд нь төвлөрнө. Матрын ордын эрчүүд мөрөөдөл болсон эмэгтэйгээ өөрийн болгож авсан бол, хэзээ ч түүнийхээ сэтгэлийг шархлуулах үйлдэл хийхгүй. Гэхдээ тэд заримдаа ажлын төлөө төрчихсөн юм шиг хандлагаасаа болоод бага зэрэг анхаарал халамжаа сулруулах гээд байдаг сул талтай.
Мэдээж хэрэг, эр хүн бүрт янз бүрийн хүчин зүйлс шийдвэр гаргахад нь нөлөөлдөг биз ээ. Хүүхэд насных нь амьдрал, эцэг эхийн харилцааг энд дурдаж болох юм.