Хонины орд ЗАН БАЙДАЛ Хонь – “Гал” махбодитой ордуудаас хамгийн цогтой гал нь юм. Хамгийн унтрашгүй ядрашгүй. Тэднийг анзаарахгүй байх аргагүй. Сэтгэлийн тэнхээ ихтэй хувь хүмүүс. Хөөрүү дэгдэгнүүр зантай ихэнхдээ цочмог ууртай. Халуун цустай, тайлбар тавихад дурамжхан байдаг.
Хүмүүс тэдний халуун дотно элэгсэг харьцаанд татагддаг. Тэд бол найрсаг зантай эрч хүчтэй хүмүүс бөгөөд тэдэнд итгэж болно. Хонины ордныхон хүнд хэрэгтэй үнэн зөв зөвлөгөө өгдөг. Тэд шударга бус явдлын эсрэг маш дайчин шургуу тэмцдэг. Бодсон санаснаа бодох юмгүй шууд хэлдэг. Гэхдээ үзэл бодлоо шууд хэлэхдээ юүн түрүүн өөрийн ашиг сонирхлоо боддог бөгөөд бусад хүмүүс нь яах нь түүнд хамаагүй байдаг.
Гэвч энэ байдал нь санаатай биш бөгөөд үүнээс болж түүнд уурлах аргагүй. Тэд тэвчээргүй, хувь заяанд итгэдэггүй амьдрал тэдний атганд байдаг гэж боддог. Хонь нь ихэнхдээ азтай гэвч аз нь харивал азгүй явдлууд тасрахгүй. Тэд зүгээр сууж чаддаггүй амьдралыг үргэлжийн хөдөлгөөнд байх ёстой гэж боддог. Тэд уйтгарлах, уруу царайлж суух дургүй.
Энэ ордны хүмүүс нь баатарлаг үйлс байлдан дагуулах чадвартай, асар их энергитэй, эр зоригтой бөгөөд байнга өөрийгөө батлан харуулахыг эрмэлздэг. Хэрэв тэдэнд саад болвол яахаас ч буцахгүй болж бүгдийг бусниулан нураах ба амь биеээ ч хайрлахгүй болтлоо догшин ширүүн болдог. Хонины ордныхон их итгэмтгий, эгэл жирийн бөгөөд хүүхэд шиг шулуун шударга.
Тэднийг амархан хуурч мэхлэж болно. Тэдэнд нууцлах хуурч мэхлэх зан байхгүй. Хонины ордныхон бараг худлаа ярьдаггүй, хов жив хөөцөлддөггүй. Тэд их эмзэг, хүмүүсийг муу мэддэг учир санасанд нь хүрээгүй тохиолдолд ихэд гутардаг. Энэ ордыхон зорилгодоо хүрэхдээ шулуун замаар явах гэж оролддог. Тэд төлөвлөгөө, удирдамж г.м. зүйлс хийдэггүй. Хонь тэсвэр тэвчээр муутай, муу санаагүй, бүх зүйлд хэт шууд байдлаар ханддаг.
Тэдний гол зан чанар – нээлттэй, илэн далангүй байдал. Тогтвортой байж чаддаггүйгээс болж хариуцлага хүлээх чадвар муутай. Хонь нь 2 янз байдаг. 1. Бие сайтай, эрүүл чийрэг, хөнгөн шингэн, баяр баясалтай. 2. Сул дорой тэдэнд сайн хоол унд, биеийн тамир, хөгжил хөдөлгөөн үнэнч нөхөд дутагддаг.
АЖИЛ МЭРГЭЖИЛ Хонь нь тушаал дэвшихдээ амжилт олно. Бусад хүмүүс над шиг ингэж ажиллаж чадахгүй гэдэгт итгэлтэй байдаг. Тэд хөдөлмөрч бөгөөд огт залхуурдаггүй. тухайн байдлын голыг нь маш хурдан олдог. Тэд гялалзсан ухаантай боловч ярихаасаа өмнө хийх хэрэгтэй гэдгийг анзаардаггүй. Ихэмсэг зангаа үзүүлэхээ урьтал болгодог. Энэ ордныхон маш эртнээс мэргэжлээ сонгосон байдаг.
Зарим нь бүр дунд сургуульд байхдаа ямар мэргэжилтэй болохоо шийдсэн байдаг. Хонь тэргүүлэгч байх бусдаас бүх юмаараа илүү байхыг хүсч тэмүүлдэг. Хонь хүмүүстэй зөв харьцаж чаддаг түүнчлэн галтай төмөртэй ч адил. Хонины ордыхонд нэг хэвийн хэвшмэл амьдрал харшилдаг. Тэдэнд өөрчлөлт, хөдөлгөөн, аз туршилт хэрэгтэй. Тэд шинэ зүйл бүхнийг дэмжигч. Хонь удирдагч байх дуртай.
Алдартай цэргийн жанжин, хуульч, мэс засалч, уран барималчид түүнчлэн тэд оюуны ихээхэн чадвартай тул зохиолч, сэтгүүлч, эрдэмтэн төрдөг. Тэд маш амжилттай радио, телевиз болон олон нийтийн байгууллагад ажиллаж чадна. Алдар нэр ба мөнгө хоёрын алийг нь сонгох вэ? гэвэл, тэр алдар нэрийг сонгоно. Хонь мөнгийг олж ч чаддаг зарж ч чаддаг.
Хонь бизнест болон урлагт маш их амжилт олж чадах боловч тэвчээргүйгээсээ болж эхэлсэн үйлсдээ тууштай байж чаддаггүй. Хонины ордыхний дэргэдэх бусад хүмүүс өөрийн хувь хүний онцлогоо харуулахад тун хэцүү. Тэд биелэшгүй бүтэшгүй зүйлийн төлөө их хөөцөлддөг. Шинэ сонин санаа болгон хонины ордыхноос гардаг. Тэд зохион бүтээх чадвартай бөгөөд өөрийн гэсэн зам харгуй гаргахыг хүсдэг. Хонь голчлон хошигнол маягаар ярих дуртай тэд хурдан уурлаж уцаарладаг боловч мөн хурдан гомдлоо мартдаг.
Хэрэв өөрийн буруугаас бусдыг гомдоосон бол дайсныхаа өмнө хүртэл уучлалт гуйж чадна. Тэд зөвхөн өнөөдрөөр амьдрана. Өнгөрсөн үед гарсан алдаа оноог огт тоохгүй. Хонь өөрийн ялагдлаа хүлээн зөвшөөрөх дургүйгээр барахгүй олж харахыг ч хүсдэггүй. Тэдэнд тухайн цаг тухайн минут л чухал. Тэдний хувьд саарал өнгө гэж байхгүй, эсвэл хар эсвэл цагаан л гэж байдаг. Хонь – туйлшрагчид.
Хонины хэт их энерги нь туйлдаадаг боловч хэрэв хүсвэл бас тайван байж чадна. Тэд гараа хумхиад зүгээр суугаад амжилт олохыг огт санаархдаггүй. Хонь ихээхэн уудам сэтгэлтэй бусдад бэлэг өгөх сайн сайхныг хүртээх дуртай бөгөөд түүнийхээ хариуг нэхдэггүй. Тэд хүмүүсийг аз жаргалтай болгож чаддаг.
Үхрийн орд ЗАН БАЙДАЛ Үхрийн ордод төрсөн хүмүүс ерөнхийдөө дуугуй, бие даасан, хариуцлагатай, даруу төлөв зантай. Зожиг. Зөрүүд. Бүдүүлэгдүү. Биеээ барих чадвар сайтай тул стрессд ордоггүй. Гэхдээ гэнэт уур нь хүрвэл замд дайралдсан бүгдийг арчаад өнгөрөнө гэж мэд. Азаар энэ нь ховор тохиолддог. Үхэр эсвэл тайван эсвэл уур хилэнд автана.
Энэ ордыхон орчлонг бодитоор хардаг, хашир, догь, амьдралын их ухаантай. Тэд гайхамшигтай төлөвлөгөө, ер бусын төсөл зэрэгт бараг оролцдоггүй. Сэтгэн бодох чадвар маруухан учир уран зөгнөлд сайнгүй. Үхэр эд баялаг хүсдэгч бас эн тэнцүү үрдэг. Тэр гоё сайхан юм бүхэнд дуртай. Үхэр дэмий ярьж явдаггүй ажлаа хийхийг илүүд үзнэ. Тэд хэлсэн үгэндээ хүрдэг бөгөөд ой санамж сайтай. Үхэр бардам зантай тул бусдаас шалтгаалахыг хүсдэггүй бусдад сэтгэлээ нээх нь ховор. Өөрийгөө хянах чадвар маш сайтай, эвлэг хөдөлгөөнтэй.
Үхрийн ордынхон бол хүч чадал итгэл найдварын билэг тэмдэг мөн.Тэдний хадан цохио мэт хатуу зан нь заримдаа галт уул дэлбэрэх шиг илрэнэ. Ер нь тэд тайван төлөв бөгөөд дуугаа өндөрсгөх, хэрүүл маргаан хийх дургүй. Тэд амьдралыг ухаанаар биш сэтгэлийн мэдрэмжээр хүлээж авдаг. Түүнд амьтны зөн байдэг. Бусад ордоос илүү мэдрэмж сайтай. Үхэр эрэгцүүлэн бодох, хурдан шийдвэр гаргах, аливаа өөрчлөлтөнд дургүй. Хүмүүст зоримог бус хулчгардуу харагддаг. Тэд эгэл даруу зан, эрүүл саруул ухааны чадамжаараа бусдаас ялгардаг.
АЖИЛ МЭРГЭЖИЛ Үхрийн ордыхон багаасаа л амжилт авчирах цалин өндөртэй мэргэжил эзэмшихийг эрмэлздэг. Үхэр мөнгө хоёр үргэлж хамт удаан боловч найдвартай урагшилдаг. Тэд эд баялаг мөнгийг өөртөө татаж байдаг. Үхэр бол банкны билэг тэмдэг. Уйгагүй шургуу бөгөөд эрэмбэ дараатай ажлаа хийдэг нь түүнд амжилт авчирдаг.
Тэдний дундаас санхүүч, бизнесмэн, жүжигчин, хөгжимчин төрөхөөс гадна зохиолч, яруу найрагч, зураач, багш нар ч төрдөг. Ажлаа бараг солидоггүй. Хамт олон нь түүнийг хүндэлдэг. Шинэ сонин зүйлд дургүй. Газарт хайртай учир хөдөө аж ахуй, мал аж ахуй, цэцэг жимс тариалах сонирхолтой. Мөн тогооч, хүнсний мэргэжилтэн бий. Өөрийн ажил хэргээ эхлэхдээ үндэс суурийг нь сайтар тавьдаг. Мөнгөнд дуртай шигээ эрх мэдэлд бас дуртай. Гэхдээ энэ нь сэтгэл ханамжтай байхын тулд юм.
Бодсон санасан зүйлээ хэзээч орхидоггүй зорилгодоо хүрэхийн тулд уйгагүй хөдөлмөрлөдөг. Бусдын зөвлөлгөөг дагах дургүй. Өөрийн эд хөрөнгөөр бахархах дуртай бөгөөд мөнгийг хямгатай зарцуулдаг. Харамч боловч хүсвэл өгөөмөр байж чадна. Үхэр уран зураг, дуу хөгжимд уярамтгай. Яль шалихгүй зүйлийг тоодоггүй. Түүнд итгэж болно. Тэр шударга ёсыг баримталдаг. Сайн чанар нь: байгаагаараа байдаг, тайван зан, халуун сэтгэл тэсвэр хатуужил гэхдээ маш зөрүүд.
Ихрийн орд ЗАН БАЙДАЛ Ихрийн ордынхны агаар солигдмол, нэг бол дулаан нэг бол хүйтэн. Хамгийн их хувирамтгай орд юм. Тэд өөрсдийнх нь эсрэг шүүмжлэл, элэглэл, доог тохууг зөнгөөрөө мэдэрч үл тоодог. Амьдралаа өөрийн хүсэл сонирхолд нийцүүлэхийг хичээдэг. Хэн нэгнээс шалтгаалж амьдрахыг хүсэхгүй. Тодорхойгүй зантай, байнга хоёрдмол санаатай. Хоёрдмол амьдралаар амьдарч чадна. Хоёрдмол зан авиртай: нэг талаас хурц ухаан, дур булаам байдал, хөгжилтэй зан нөгөө талаас уур цухал, ичгүүргүй зантай.
Ихрийн ордынхон ухаантай, бүх талын мэдлэгтэй, дасан зохицох чадвартай. Хүмүүст ухаан, дур булаам байдлаараа нөлөөлдөг. Энэ ордод 2 хүн зэрэгцэн оршино. Сэтгэн бодохдоо, яриа хөөрөө өрнүүлэхдээ сайн. Маш нийтэч. Тэд аливаа зүйлийг шүүрэн авдаг. Нөгөө талаас цухалдуу. Хийрхүү. Жижиг юмыг том болгох, бэртэгчин, хар амиа бодсон, аар саар юмаар хөөцөлдсөн, хүйтэн шазруун зантай. Заримдаа хийж байгаа зүйлээ зөнд нь хаядаг тул амжилт олох нь ховор. Өөртөө итгэлгүй байдал, энергийн дутагдал, хувь заяандаа даатгах /фатализм/ зэрэг нь түүнд эргээд хор болдог.
Хувирамтгай зан авираасаа, аливаа өөрчлөлтөнд дуртайгаасаа болж оршин суугаа газар, ажил төрөл, бодол санаагаа байнга өөрчилдөг. Ихэр, шинэ сонин үзэл санаа, шинэ сэтгэлгээ дүүрэн хүмүүс бөгөөд аливаа зүйлийн учир жанцанг олохдоо гаргууд. Арга овтой. Зохион бүтээх чадвартай. Шинэлэг зүйлд соргог. Бүх насаараа суралцдаг. Хэвшмэл юм бүхэнд дургүй. Хэрэв хичээж зүтгэвэл амжилт олох нь гарцаагүй. Энэ ордонд төрсөн хүмүүс шүүмжилж мэтгэлцэж чаддаг ба хуучинсаг үзэл хуучинсаг хүмүүсийг тэвчдэггүй. Удаан сэтгэдэг, дууриамтгай хүмүүст дургүй.
Тэд ярих дуртай харин сонсох дургүй. Ерөнхийдөө Ихэр найрсаг зантай. Амьдралд тохиолдох ямарч нөхцөлөөс хөнгөхөөн гарч чадна. Тэр хүмүүсийг эрх мэдэлдээ оруулж байнгын түгшүүртэй байдалд байлгадаг. Нэгэн зэрэг олон ажил бүтээж чадах боловч өдөр тутмын аар саар зүйл тэднийг залхаадаг. Тэрээр ёсчлон нямбай хийх, нэгэн хэвийн байдалд байх сонирхолгүй. Анхаарал нь ихээхэн сарнидаг тул байнга цагаасаа хоцордог. Ихрийн ордынхон замбараагүй, ёс журамгүй, итгэл хөсөрдүүлэхээс буцахгүй. Ихээхэн хийрхүү янз бүрийн “мания”-д автдаг. Өөрийн хүслийн тэс эсрэг биеээ авч явдаг.
АЖИЛ МЭРГЭЖИЛ Ихрийн ордыхон машид авъаслаг. Урлаг, утга зохиол, соёл шинжлэх ухааны ихэнхи салбарын хамгийн олон суутнууд Ихрийн ордод төрсөн байдаг. Ихэнхи нь оюуны хөдөлмөр эрхэлдэг. Сэтгэгдэл, сонирхол нь байнга солигдож байдаг ажилд дуртай. Бараг бүх Ихэр үг яриа сайтай бодол санаагаа чөлөөтэй илэрхийлж чаддаг тул зохиолч, яруу найрагч болох нь олонтаа. Гадаад хэлийг түвэггүй сурна. Хэрэв өөр юманд анхаарлаа сарниулчихгүй л бол ямарч ажлыг амжуулна. Тэдэнд хурдан шаламгай үйлдэл хийх шаардлагатай оюуны хөдөлмөр маш тохиромжтой.
Ихэр асар хурдан шийдвэр гаргаж чадна. Тэрээр шинэ санаа, оновчтой арга зохион бүтээх чадвартай. Шүүмжлэхэд дургүй. Бусад хүмүүсийн салан задгай бохир заваан байдал дургүйг нь хүргэдэг. Мөн түүнчлэн яриа хөөрөө сайтай тул сүрхий худалдаачин болж чадах бөгөөд техникийн ажилтан, жүжигчин, сэтгүүлч, лам, нарийн бичиг, шүдний эмч болдог. Тайлан, илтгэл, бичиг баримт янзлахдаа сайн. Судалгаа шинжилгээний ажил Ихэрт тун тохиромжтой. Ихэрт тэвчээр тогтвортой зан маш дутмаг. Өөрийнхөө нэг юмыг хаячихаад өөрөөсөө эрээд эрээд ер олохгүй байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлдэг.
Мэлхийн орд ЗАН БАЙДАЛ Мэлхий бол Зодиакын хамгийн нууцлагдмал орд юм. Сарны нөлөө түүний араншин, мэдрэмж, зан аашийг шууд удирдана. Тэд нээлттэй бөгөөд мөрөөдөмтгий, тархи сайтай бөгөөд мэдрэмтгий хүмүүс. Орчин тойрныхондоо Мэлхий нь ойлгомжгүй, хачирхалтай хүн. Тэр мохошгүй энергитэй. Анхны уулзалтаар Мэлхий онцгүй сэтгэгдэл төрүүлдэг. Түүний мөн чанарыг танихад цаг хугацаа шаардагдана. Тэр эмзэг, соргог бөгөөд өөрөөрөө үлдэхийг хичээдэг. Түүнд харьцангуй тайван зан хөгжилтэй байдал хосолж байдаг ба алдар цууд гарах гэж улайрдаггүй боловч бас буцдаггүй.
Хэдийгээр хөгжилтэй зантай мэт харагдавч үнэн хэрэгтээ дүнсгэрдүү гутранги үзэлтэй хүмүүс юм. Сэтгэлийн хямралд орох үед өдөр ч шөнө ч айдас түгшүүрт автаж түүнийгээ нуух гэж оролдох авч өөртөө итгэлгүй байдал нь илчилдэг. Өөрийн хийсэн зүйлээсээ айдаг. Мэлхий угийн бултах, зайлах, ухрах зантай. Урагш явж байхдаа ч тэрээр айж түр зогсон өчигдөрийнхөө тухай бодно. Ирээдүйгээ бодохын оронд өнгөрснөө бодно. Түүнийг яаруулах хэрэггүй харин бодох хугацаа өгөх хэрэгтэй. Мэлхий ихээхэн зөөлөн зантай учир хүмүүс түүнээс тусламж эрдэг ба бусдын зовлонг ойлгож, хуваалцаж чаддаг билээ.
Түүнийг уяраах амархан. Гэхдээ танд туслахдаа удаан болгоомжтой хандах бөгөөд өөр хэн нэгэн туслаасай гэж хүлээх маягтай. Энэ нь хар амиа хичээсэндээ бус ердөө л биеээ хамгаалах зөн юм. Тэрээр амархан гомдож эмзэглэнэ. Таны ганц муухай харц л хангалттай. Тэр үнэн голоосоо уйлдаг бөгөөд танд гомдсон бол буруушаах маягтай дуугаа хураана. Ямарч хэцүү нөхцөлд зохицож чадах ба гарах гарцыг үргэлж олно. Мэлхий хонзогнуур бөгөөд танд гомдсон гомдлоо мартаж чаддаггүй бас уучилдаггүй. Дайсантайгаа далдуур тооцоо хийдэг бөгөөд ховорхон тохиолдолд Хилэнц шиг шууд цохино.
Дүнсгэр зан гутранги үзэл нь түүнийг ганцаараа байхаас аргагүй болгодог. Мэлхий-хувь заяандаа итгэгч. Хувь тавилангаа өөрөө өөрчилж болно гэдэгт итгэдэггүй учир залхуу, үлбэгэр. Мэлхийн ордод ихэнхи гипнозчин, илбэчин төрдөг ба тэдний зөн совин маш гүнзгий. Түүний зөгнөсөн зүйл бараг үнэн байдаг бөгөөд тэр энэ тухайгаа нуудаг нь бусдаас ялгарах дургүйдээ тэр юм. Тэрээр өөрийн амьдралаа бусдад ярих дургүй, түүний санаа бодолд нэвтрэх тун хэцүү. Нууцыг хадгалж чаддаг. Амьдралын туршлагаас суралцахыг хичээдэг.
АЖИЛ МЭРГЭЖИЛ Ихэнхи Мэлхий өвөг дээдсийнхээ үйл хэргийг залгамжилдаг боловч эсэргүүцлээ илэрхийлж тэс өөр мэргэжил сонгох нь ч бий. Хурдан нас бие гүйцэж том хүн болохыг яардаггүй. Хувь тавилангаа хүлээн суудаг. Тэд ажилдаа үнэнч, найдвартай, шинэ зүйлд дургүй, ажлын нөхцлүүдийг сайн баримталдаг. Нямбай. Ажилсаг. Оуюн ухаан ба ой тогтоол нь маш сайн. Ажил сонгохдоо өөрт таалагдсан бол түүндээ байнга сэтгэл хангалуун байдаг. Энэ ордны хүмүүс ажилдаа ухамсартай, шаргуу, дуулгавартай ханддаг ба оуюн ухааны онц шаардлагагүй хэвшмэл буюу нэг янзын ажил хөдөлмөр ихээхэн тохиромжтой.
Түүнд иймэрхүү ажил таалагддаг шалтгаан нь өөрт хэрэгтэй ямар нэгэн юмны тухай бодох цаг гардагт юм. Ямарч ажлыг хийж байхдаа хөнгөвчлөх аргыг тэр олно. Мэлхийний хүч хөдөлмөрийг сорж болно. Тэр өөрийгөө үнэлж чаддаггүй, хийснийхээ хирээр цалингаа нэмүүлэх гэж зүтгэдэггүй. Тэрээр маш сайхан хоол хийж чадах бөгөөд хүнсний үйлдвэрлэлд амжилттай ажиллах бололцоотой. Уран зураач, дизайнер, интерьер зохиогч г.м. мэргэжилтэй хүмүүс төрөхөөс гадна зоопарк, циркийн ажилтан, амьтан сургагч, зоогийн газрын эзэн, ой хамгаалагч зэрэг олон ажил мэргэжилд тохирдог.
Түүнчлэн Мэлхий нь хүүхдүүдтэй ажилладаг мэргэжилд ихээхэн авъяслаг бөгөөд сайн багш, сурган хүмүүжүүлэгч, сэтгэл зүйч, асрагч, эх баригч болох нь олонтаа. Энэ ордыхон дотор ажил хийх дургүй, цагаандаа гарсан тоглоомчин, архичин, дэмий сэлгүүцэгчид бас бий.
Арслангийн орд ЗАН БАЙДАЛ Арслан бол Зодиакийн төвд орших орд юм. Арслан жигд тогтвортой гал. Энэ галыг тойроод хүмүүс дулаацдаг. Хатуу чанга, захирангуй боловч тууштай зантай. Гол зан төлөв нь буянтай өгөөмөр сэтгэл. Арслан өөрийгөө энэ ертөнцийн гол цэг гэж боддог бөгөөд 2-р зэргийн дүрд тоглохыг доромжлол гэж үзнэ. Тэд бүх юмны тэргүүнд явж, удирдаж, хамгаалж, дэвэргэж явахыг тэмүүлдэг. Араатны хаан Арслан учир хүмүүсийг мөн Арслангийн ордыхон хаанчлах учиртай.
Энэ нь үнэн хэрэгтээ тийм биш байсан ч та түүнтэй бүү маргаарай. Тэднийг биширч шүтэж хүндлэхгүй бол Арслан маш аз жаргалгүй болдог. Түүнийг илж таалсан нь дээр шүү. Арслан хүмүүсийг сайн таньж чаддаггүй тэгээд ч таних шаардлагагүй гэж үздэг. Биеэ тоодог тул тэднийг зусар, магтаалаар сэтгэлийг нь татаж болно. Арслан эргэн тойрны хүмүүстэй зөв боловсон харьцаж чаддаггүй. Тэдэнд бусдын ямархуу ааш аягтай байгаа нь огт падгүй. Ёгт сануулга битүү дохиог ойлгоогүй дүр эсгэдэг нь ихэмсэг бардам зантай нь холбоотой.
Тэр бэртэгчин зантай Дарангуйлагч болох хандлагатай. Арслан баргар харанхуйг, уйтгар гунигийг үзэн ядаж гэрэл гэгээ рүү тэмүүлдэг. Тэрээр гэр бүл найз нөхдөө удирдан жолоодох хүсэлтэй. Анх харахад Арслан өөртөө итгэлтэй хүн шиг харагдах авч цаанаа үргэлж эргэлзэж байдаг ба ялангуяа Арслан эмэгтэй өөрийн гадаад төрхөндөө санаа их зовдог. Та их л эрэлхэг зоригтой байж Арслангийн эрх дарх, нэр төрийн тухай асуудал ярих боломжтой. Тэр хэзээч бардам тэргүүнээ бөхийлгөхгүй хэрэв аюулыг мэдэрвэл үсрэхэд хэзээд бэлэн байдаг.
Арслангийн агуу удирдагч чанар бүх юман дээр илэрдэг. Энэ ордод төрсөн хүмүүсийн удирдагч тэргүүлэгч болох магадлал бусдаас илүү. Гэхдээ тэд зөвхөн удирдах гэж биш мөн хайрлах гэж төрдөг. Олны дунд Арслан хамгийн гол хүн. Хэрэв тэгэхгүй бол баргар царайлан буланд сууж анхаарал тавихгүй байгаад бухимдаж суудаг. Эзэрхэг зан нь гайхмаар эмзэг зантай холилдсон байдаг. Та түүний цэцэн ухаан, өгөөмөр сэтгэлийг үнэлэхгүй бол Арсланг ихээхэн хөндөж байна гэсэн үг. Арслангийн сул тал нь ихэрхүү зан юм.
Зусардал, бялдуучлал, сайшаал, магтаал түүнд бал мэт амттай харин үл хүндлэл, үл тоох байдал түүнийг уурын мунхагт хүргэнэ. Энэхүү 2 туйлшрал нь ухаалаг шийдвэр гаргахад ихээхэн саад болдог. Хэрэв та түүнийг олны дунд шүүмжилбэл тэр таныг өршөөхгүйгээр барахгүй дайсан чинь болно. Зөвхөн хоёулаа байгаа тохиолдолд шүүмжлэлийг хүлээж авдаг. Арслантай ярьж байгаа хэн боловч өөрийн эрхгүй бөхийдөг. Тэд ярьж байхдаа өршөөнгүй маягаар зөвлөлгөө өгч, яаж амьдрах тухай сургаж байдаг ба үнэндээ гол асуудлын учир начирыг олж чаддаг юм. Гэсэн хэдий ч хувийн амьдралаа төвхнүүлэхдээ маруухан билээ.
АЖИЛ МЭРГЭЖИЛ Арслангийн хувьд амьдрал бол жүжгийн тайз юм. Тэр ямагт гол дүрд тоглох дуртай. Дэлхийг удирдах ёстой. Амьдралд уран бүтээлчээр ханддаг тул гоц гойд бодол санаа түүнд дандаа төрдөг. Түүнд хүмүүстэй нягт холбоо харьцаатай байдаг зохион байгуулах, олон нийтийн зэрэг ажлууд зохино. Тийм болохоор театр бол түүний дуртай үйл ажиллагаа юм. Тэр маш сайн жүжигчин, найруулагч болно. Урлаг, оюун ухааны үйл ажиллагаа зэрэгт бие дааж, эрх дураараа, өөртөө зориулж ажиллавал илүү тохиромжтой.
Арслан захирагдах дургүй, аливаа зүйлд тэргүүлэгч байхыг хүсдэг, өөрөө бүгдийг хариуцах дуртай. Захиргааны ажилд чадварлаг. Энэ ордны хүмүүс гарамгай улс төрч, дипломатч, захирал, ерөнхийлөгч нар болно. Их хэмжээний цалинтай байх дуртай. Бүх ордоос ганцхан Арслан маш том амжилтанд хүрдэг бас аймшгийн сүйрэлд ч ордог хүн. Арслан ихэвчлэн хэт их ачаалалд гомдолдог. Үүнд нь нэг их анхаарах хэрэггүй, учир нь тэр өөрөө хариуцлагын ачаалалд дуртай. Ачаалалаас нь чөлөөлөөд, туслалцаагаа санал болгоод үз тэгвэл тэр татгалзана.
Ялангуяа санхүүгийн тусламжинд дургүй. Тэгсэн хэдий ч мөнгөтэй хайхрамжгүй харьцдаг. Жинхэнэ Арслангууд бол мөрийтэй тоглоомонд маш их дуртай. Зугаа Цэнгэл, найр наадамд мөнгө их зарцуулдаг. Бүр хэрэгтэй хэмжээний мөнгө нь байхгүй ч дандаа зээл өгдөг. Өрөө дарахдаа дахиж зээлдэг, Арсланд мөнгө байхгүй байна гэж хэзээ ч байдаггүй. Тэд ямагт тодорхой зорилготой, сонгосон замаас нь холдуулах маш хэцүү. Тэд их эрчтэй боловч хааяа залхуурах дуртай, буйдан дээрээ хэвтэж юү ч хийхгүй байх сайхан.
Охины орд ЗАН БАЙДАЛ Зурхайн 12 ордоос хамгийн хэцүү ордын нэг юм. Тэд эсвэл дунд зэргийн хүмүүс эсвэл агуу сэтгэгч нар болдог. Аливаа асуудлыг болон үйл явдлыг зөвхөн нотолгоо учир шалтгаантай нь холбож ойлгоно. Аливаа зүйлийг дэврүүлдэггүй харин аль болох хялбаршуулахыг хичээдэг. Бүх зүйлийг хэт тод хардаг. Үргэлж үл итгэсэн байдалтай байдаг мөн зөн совин болон сэтгэлээ нээхэд итгэдэггүй. Төгс төгөлдөр байдалд ямагт тэмүүлдэг. Тэд цэвэр цэмцгэр байдалд татагддаг. Аливаа үйлдэл хийхдээ эхлээд заавал бүгдийг сайн бодож тунгаана.
Гэвч ингэж удаан бодсоны улмаас хааяа боломжийг алддаг. Охин бол бодит болон ил тод байдал, учир шалтгаан, онгон бие зэргийн билэг тэмдэг юм. Онгон биеийг яг утгачлан ойлгох хэрэггүй гэхдээ ер нь бол Охины ордын олонх эрчүүд нь гоонь эр, харин эмэгтэйчүүд нь гэртээ хөгширдөг тохиолдол цөөнгүй. Зарим нь 2 дахь удаагаа гэрлэдэг юм. Амьдралын ухаан, юм бүхнийг бодитоор хардаг, байгаа юмыг байгаагаар нь нэрлэж мөн тэгж хүлээн авч чаддагаараа ялгардаг. Ямар нэгэн уран зөгнөл, илбэ жилбэ, гайхалтай сонин төлөвлөгөө түүнд хэрэггүй.
Тэд мөрөөдөж суух дургүй. Янз бүрийн адал явдалд оролцдоггүй. Зөвхөн материаллаг орчинг – харагдах, сонсогдох, гарт баригдах зүйлсийг үнэлнэ. Харамч, уйтгартай, зөрүүд. Өөртөө ч тэр өрөөлд ч тэр харгис хандах хандлагатай. Мөн ёс журам номлох дуртай. Хэт болгоомжтой. Хуурмаг сүсэгч зантай. Хязгаарлагдмал. Гэхдээ тэд найдвартай. Олсоныхоо хэрээр амьдарч чаддаг, хөдөлмөрч, зүтгэлтэй, соёлтой, боловсон, аятайхан. Тэд аливаа зүйлийг задлан шинжлэн бодох мөн ажиглан хянах чадваруудтай.
Сэхээтэн маяг, жүжиглэх чадварын цаана хууран мэхлэх арга нуугдаж байх магадлал бий. Тэд эсрэг тэсрэг гуйвамтгай хоёрдмол зантай. Хөндий хүйтэвтэр байдал авхаалж сүйхээтэй хосолсон байдаг. Охины ордыхон хувиа хичээгч үзэлтэй. Анхны уулзалтаар тод сэтгэгдэл төрүүлэхгүй. Дуу шуугианд дургүй. Танихгүй хүмүүсээс зовомтгой. Олон түмний дунд байхаас зайлсхийдэг. Анхаарлын төвд байж гол ярилцагч байхаас зугтдаг. Тэд байнга санааширч явдаг. Аз жаргалтай байхад сэтгэлээ хөнгөрүүлэх хэрэгтэйг ойлгодоггүй.
Тэд үнэнч, цагаан сэтгэлтэй боловч бас дүр эсгэж мэднэ. Сайн тал нь – нягт нямбай зан юм. Ажил амьдрал ер нь бүх зүйл нь байр байрандаа байдаг. Хийх гэсэн бүх юмаа хичээнгүйлэн хийж, төгс төгөлдөр байхын төлөө тэмүүлдэг. Залхуу, үгэндээ эзэн суудаггүй, бохир заваан, бүдүүлэг хүмүүст дургүй. Зарчимч, хичээнгүй, үрэлгэн бус хүмүүсийг үнэлдэг. Хүмүүсийн сул талыг олж харахдаа сайн.
Хүмүүст ихээхэн шүүмжлэлтэй ханддаг ялангуяа ойр дотны хүмүүс нь санаанд нь хүрдэггүй учраас найз нөхөд, төрөл саднаасаа холдож хөндийрэх нь олонтаа. Өөрсдийн сул талыг мэддэггүй учир шүүмжлэлээс их айдаг.
АЖИЛ МЭРГЭЖИЛ Ажил Охины хувьд – амьдралынх нь ноён нуруу. Тэд гайхалтай сайн ажилтан албан хаагч, маш хөдөлмөрч. Мэргэжлээ сонгохдоо тун хянуур. Бүх насаараа сурч өөрийгөө хөгжүүлдэг. Бүх зүйлийг төгс хийхийг чармайна. Тэд ганцаараа ажиллахыг илүүд үзнэ. Гэхдээ хамт олны дунд мөн муугүй ажиллаж чадна. Энэ ордыхон ажилгүй удаан сууж чаддаггүй. Олон талын мэдлэгтэй. Мэдлэгийг үнэлдэг, хүндэлдэг. Сонгуульт ажилд маш идэвхтэй ажиллах чадвартай тул өндөр албанд сонгогдох боломжтой.
Ямар нэгэн төсөл, судалгаа шинжилгээний ажилд ажиллах хүсэлтэй. Бичгийн ажилд сайн бөгөөд хянан – найруулагч /редактор/ хийвэл ихээхэн тохирно. Эрүүлээр сэтгэх, нягтлан судлах, цаг тухайд нь гүйцэтгэх чадвараар хэнийг ч дагуулахгүй. Тэд алдаа бараг гаргадаггүй. Хариуцлага хүлээх чадвартай. Дарга нартайгаа төлөв төвшин эелдэг харьцаатай. Доод хүмүүстэйгээ хатуу чанга, хааяа ивээнгүй байдлаар хандана. Тэд даруу төлөв учир ямар нэгэн урамшуулал, шагнал болон тушаал дэвших талаар ам ангайдаггүй.
Охины ордоос сайн эмч, эх баригч, багш, хэл зүйч, нарийн бичиг, сервис ажилтнууд их төрдөг. Хар бор ажлаас ч айдаггүй. Хайр дурлалаа илчлэхдээ мөн мөнгө зарцуулахдаа хэт өглөгч байдаггүй. Мөнгөний үнэ цэнийг сайн мэддэг тиймээс илүү төлөхөөс үргэлж айдаг. Маргаашийн өдрийг бодон мөнгөө хадгалдаг. Санхүүгийн асуудал дээр хэзээ ч эрсдэлтэй үйлдэл хийдэггүй.
Гуйлгачин хүмүүсийг хэзээ ч өрөвддөггүй ч зовлонд асан найз нөхөддөө тусалдаг. Бусдаас тусламж хүлээн авахдаа дургүй. тусгаар амьдрах дуртай. Ганцаараа байх дуртай тул шуугиантай хороололд биш харин хотын захад цэцэрлэгтэй байшинд амьдарвал түүнд тохиромжтой. Хөршүүдтэйгээ харьцахгүй байхыг хичээдэг. Өөрийн дур сонирхлоо хэнтэй ч хуваалцдаггүй.
Ихэнх Охины ордныхон эртний зүйлс цуглуулах дуртай. Амрахаар явбал үнэтэй амралтад биш харин чимээгүйхэн байгальд амрахыг илүү эрхэмлэдэг. Эдгээр хүмүүсийн ихэнх нь аялах дуртай байдаг.
Жинлүүрийн орд ЗАН БАЙДАЛ Энэ ордод төрсөн хүн гоёмсог аятайхан төрхтэй, хөнгөн саруул ухаантай. Тэр бусдыг хайрлах чадвартай. Жинлүүр маш хүчтэй сэтгэлийн хөөрөлд автдаг. Гутрал гуниг, баяр баясгалан тохиолдоход ихээхэн нухацтай философ ханддаг тул асуудлыг зөв шийдэж чаддаг. Бүр түүнд өвчин, зовлон ирсэн ч амьдралаа зохицуулдаг. Жинлүүр нь агаар махбодьтой бөгөөд энэхүү агаар нь – хүйтэн, тайван, төвлөрсөн ба ямагт учиртай, үнэмшилтэй. Тэр оюун ухаан ихтэй мөртлөө гайхалтай гэнэн хүн. Олон Цагаар ярьж чадна тэгэхдээ бас бусдыг ч сонсоно. Жинлүүр бол идэвхитэй хүмүүс боловч ямар нэгэн юмыг яаруу хийдэггүй. Тэр Жинлүүр учраас байнга тэнцвэрээ олохыг тэмүүлнэ. Тэр ямагт тэнцвэр, зөв газар, хэрэгтэй үг зэргийг хайдаг. Жинлүүр бол хэмжээний тэмдэг тиймээс тэр цаг хугацааг маш сайн мэдэрдэг.
Тэр аливаа зүйлд алтан дундыг баримтлахыг тэмүүлдэг ч дунд зэргийн байх дургүй. Буулт хийхдээ мөн үзэл бодлоо өөрчлөхдөө амархан. Тэр сэтгэлийн тэнхээ багатай, түүнд “үгүй” гэж хэлэх нь хэцүү байдаг. Шуналд, дур хүсэлд амархан автагддаг. Өөрийн тогтсон үзлийнхөө төлөө тэмцэх нь ховор. Ухрах нь амархан, үүрэг хариуцлага хүлээх их дургүй. Хариуцлагагүй байсны улмаас гэмших явдалд хүргэдэг. Азгүйтэлдээ их шаналдаг. Шийдвэр гаргаж мөн өөрийн идэвхигүй байдалтайгаа тэмцэж сурах хэрэгтэй. Орчин тойрныхоо байдлаас тэр их хамаардаг
Тэр бүх амьдралынхаа турш хүмүүсийг байлдан дагуулахыг оролддог. Магтаал, гайхан бишрэлт, хайр, дассан сэтгэл зэрэг түүнд маш хэрэгтэй. Хайрлуулахгүйгээр амьдарч чадахгүй. Үүний тулд тэр өөрийн сэтгэл татам, бялдууч, уян зөөлөн, өгөөмөр, сайхан сэтгэл зэрэг бүгдийг гаргадаг. Бусдад дуртайяа тус хүргэдэг, бусдын үзэл бодлыг хуваалцаж, ойлгохыг хичээдэг. Хүмүүсийн толгойг яаж эргүүлэхээ ч мэддэг
Жинлүүрийн зан аашинд бас сайхан сэтгэл, цэвэр ариун сэтгэл, эелдэг зөөлөн, шударга ёс, шалтгааныг ил тод тодорхойлох чадвар зэрэг байдаг. Бууж өгөх, найр тавих туйлын дургүй. Хэрсүү, мэргэн тэрээр хүмүүсийн хоорондох зөрчилдөөнтэй байдалд ихэвчлэн зохицуулагч /буфер/ болдог. Туйлдаа хүрсэн явдалд дургүй, жишээ нь хорон санаа гаргах. Дайсантай байх нь ховор. Бусдад нөлөө үзуүлж чаддаг.
Гэхдээ бас найзууддаа атаархуу ханддаг, ялангуяа хэрвээ найзууд нь амжилтанд хүрсэн бол. Ая хөгжмийг болон яруу найргийг их үнэлдэг. Гоё бүх юманд дуртай, уран сэтгэлгээтэй. Гоо үзэсгэлэн болон өөрийгөө илэрхийлэх хэрэгцээ байнга байдаг. Бөгчим, гэрэл муутай өрөөнд байх дургүй, харанхуйг үзэн яддаг. Гоё хувцас, гоё тавилга болон нүд баясгах юм бүхэнд дуртай.
Тэнцвэрээ алдвал өөдрөг сэтгэл нь унтарч дарамтанд орж тэвдэх болдог. Сонголтын өмнө шийдэмгий бус байдалд орж болно. Гэхдээ хэрвээ Жинлүүр тэнцвэртэй байгаа бол түүний ухаан зүрх хоёр хоорондоо зохицдог. Жинлүүр бол намрын тэмдэг гэдэг нь оргүй үг биш, дундын тэмдэг юм, учир нь өвөл – хүйтэн, зун – халуун. Түүний ааш хувирах нь – түүний энгийн байдал. Түүний инээмсэглэл таны хүйтэн байдлыг хайлуулна, түүний инээмсэглэлийн өмнө тэсвэртэй байх хэцүү.
АЖИЛ МЭРГЭЖИЛ Шууд шийдвэр гаргаж чаддаггүй тул Жинлүүр мэргэжлээ сонгоход амаргүй. Түүнд олон боломж, олон саналууд байдаг. Үүнийг сонголтоо хийхэд нь битгий яаруул. Хэрэгтэй зүйлээ ойлгохын тулд эрч хүч болон цаг хугацаа их зарцуулдаг улмаар амархан ядардаг. Түүнд туслах хэрэгтэй, гэхдээ их эелдгээр. Урт удаан, шаргуу, их ажиллах чадвартай боловч харин дараа залхуу нь хүрч амархан ядардаг. Идэвхтэй үеээ амралттайгаа ээлжлэх хэрэгтэй гэдгээ тэр сайн мэдэрдэг.
Хамт олны дунд сайн ажилладаг, бусадтай эв дүйтэй харьцдаг. Гэхдээ эргэн тойрны байдал түүнд маш их нөлөөлдөг. Эгэл жирийн эвдүйгүй, бохир, хийрхэг байдлыг тэвчдэггүй. Ийм байдалд байснаараа их зовж шаналдаг. Удирдах чадвартай, тушаал өгөхдөө хөнгөн, албаддаггүи. Хариуцлагатай, ажил хэргийн сайн чанаруудтай. Жинлүүр бусдын бодол санаагаар гүйцэтгэхийг шаардсан ажлыг маш сайн хийдэг. Ажлын сүүлчийн зураасыг хийх нь түүнд илүү сайн тохирдог. Юүг ч засч, сайжруулж чадна. Хэрэгтэй мөч цаг хугацааны мэдрэмж нь гайхалтай сайн.
Гэхдээ бусдын санааг сайжруулснаар сонирхогч болох аюултай. Мэдлэгийг их өндрөөр үнэлдэг, төрөл бүрийн мэдээлэл, мэдээ баримт цуглуулах хандлагатай. Түүнээс аливаа зүйлийг нуухыг тэр тэвчдэггүй. Хэцүү, бэрх, хүнд ажлаас тэр айж эмээдэг, ажлаасаа шууд ухарч, хойшоо болдог. Энэ ордод олон зураач, жүжигчид төрсөн юм. Гоо үзэсгэлэн, зохицол, хөг аялгуу зэрэг нь түүний амьдралд маш том үүрэг гүйцэтгэдэг. Мөн эдгээрийн дунд олон дипломатч, хуульч, өмгөөлөгч, эрх зүйч нар бий.
Мөнгөтэй их болгоомжтой харьцдаг, төсөвөө бодож чаддаг, ингэснээр мөнгөний боол болдоггүй. Тооцоогоо шалгах, өрөө нэхэх, цалингаа нэмүүлэхийг шаардах зэрэг нь түүний занд байдаггүй. Жинлүүрт тохирох илүү сайн үйл ажиллагааны хүрээ бол – зугаа цэнгэл болон моод. Тэр маш гайхалтай загвар зохион бүтээгч, чимэглэгч, урлагийн эд зүйлсийн худалдагч, эртний эд зүйлс цуглуулагч, шоу – бизнесийн ажилтан мөн шүүгч, өмгөөлөгч болж чадна.
Хилэнцийн орд ЗАН БАЙДАЛ Хилэнц бол хамгийн хүчтэй ордуудын нэг нь. Энэ ордод төрсөн хүмүүс агуу том амжилтанд хүрдэг. Энэ бол ерөнхийлөгчийн тэмдэг, АНУ-гийн ихэнх ерөнхийлөгчид Энэ ордод төрсөн байдаг. Хилэнцийн ордыхон нарийн Зөн билигтэй, их эрч хүчтэй, чадалтай, шийдэмгий, задлан шинжээч түүнд бэрхшээл гэж байхгүй. Хилэнцийг хайр ба үхлийн тэмдэг гэж тооцдог. Хилэнцийн амьдралыг ойлгох ойлголт нь гүн ба бүр далд Хатуу хэрцгий, шооломтгой, оргилуун ба мэргэн ухаантай хүмүүс. Эрчимтэй ба эрх мэдэлтэй
Түүнийг эсвэл хайрлана, эсвэл үзэн ядна, түүнтэй тоомсоргүй хандах боломжгүй. Энэ ордны хүмүүс бусдад хүчтэй нөлөөлдөг. Хилэнц бол туйлдаа хүрдэг хүн. Хэдий оуюн ухаантай байна төдий оргилуун байна. Маш эелдэг наалинхай, эсрэг хүйстэндээ их татагддаг. Гүн ухаан ярих, ахуйн асуудлаар хэлэлцэх, маргалдах зэрэгт дуртай. Маргалдаанд заавал ялах ёстой гэж үздэг. Хайрын мэдрэмж ба түргэн зан хоёр нь түүний гол чанарууд. Тэр аюултай эрч хүчтэй, дайнч чанаруудтай. Тэр зөрүүд, түргэн ууртай, догшин, тайтгарашгүй.
Эрх дархтай зан нь хүүхдэрхүү байдлын цаана нуугдаж байдаг. Өөрийн хүсэл санаархлаа хөлдөөж чаддаг болохоор Хилэнцийн махбодь усыг-мөс эсвэл шинэчлэгддэггүй тогтмол ус гэж хэлж болно. Ийм л учраас Хилэнцийн зан араншин өөрчлөгддөггүй байх. Усан махбодь нь догшин боловч дуугүй, түвшин боловч арга бачтай, уян зөөлөн боловч хорсолтой зэрэг зангуудыг бий болгодог. Хилэнцийн ордны хүн өөрийнхөө занг маш сайн хянаж чаддаг. Энэ хүнийг таних тэмдгүүд бас байдаг: түүний харц ховсдож байгаа юм шиг тань рүү гүн нэвтэрнэ.
Нүд нь түүнийг илчилдгийг мэддэг тул ихэнх нь бараан нүдний шил зүүдэг. Хилэнц бол төрөлхийн байлдагч хүн. Түүний хазалт үхэлд хүргэж магад. Ер нь Хилэнцтэй ямагт сэрэмжтэй байх хэрэгтэй. Гаднаа зөөлөн, хоргүй, бүр гэнэн цайлган харагдана гэвч яг үнэн хэрэг дээрээ огт ийм биш. Хилэнцийг хөндөх хэрэггүй учир нь түүнийг гомдоовол тэр хэзээч уучлахгүй мөн ямагт өс санаж явна. Дор нь өшөөгөө авна эсвэл өшөө авах тохиромжтой үеийг хүлээж цохино. Тэр ихэвчлэн маш хэрцгий байдаг.
Түүний амьдрал амаргүй өөрийг нь байнга шүүмжилж, сүрдүүлж байгаа юм шиг санагддаг тул тэр ихэвчлэн бусдад итгэдэггүй, зожиг, сэрэмжтэй байдаг – энэ нь өөрийгөө хамгаалах арга юм. Ямар ч шалтгаангүйгээр бүхэл бүтэн хамгаалалтын систем босгодог. Хэрвээ түүн рүү дайрах юм бол тэр үнэхээр аймаар. Тэр өөрийнхөө үнэ цэнийг сайн мэддэг, өөрийнхөө тухай боддог бодлыг нь юү ч өөрчилж чадахгүй. Ер нь Хилэнцүүд өөртөө сэтгэл хангалуун байдаг. Доромжлолыг тоодоггүй, сайхан үг ч түүнийг уяраахгүй, эдгээрт огт сэтгэл нь хөдөлдөггүй.
Олонхийн саналд тоомсоргүй ханддаг. Өөрийнхөө дутагдал болон садар самуун явдлаа хүнээс сонсохыг хүсдэггүй. Хилэнц нь хувиа хичээгч. Өөрийн эрх чөлөө нь түүнд их үнэтэй. Тэр хэзээ ч хуурмаг гоёмсог үг хэлдэггүй, хоосон магтдаггүй, хэрвээ тэр танд аятайхан үг хэлбэл энэ нь үнэхээр тийм гэдэгт та итгэж болно. Хэрвээ та түүнээс өөрийнхөө тухай бодлыг мэдэхийг хүсвэл эсвэл зөвлөгөө авмаар байвал тэр шууд шалдан үнэнг хэлнэ, үнэн үг тэр болгон таатай байдаггүй. Зорилгодоо хүрэхийн тулд бүхнийг хэрэглэнэ.
Юү хүсч байгаагаа ямагт сайн мэддэг. Бэрхшээлтэй тулгарвал тэмцэх аргаа боловсруулдаг. Ажил үүргээ биелүүлэхдээ хатуу хандана. Хүний болон нөхцөл байдлын сул талыг дор нь олдог. Тэр албадлаганд туйлын дургүй, түүнд үл ялиг шахалт үзүүлбэл үймээн дэгдээж эсэргүүцдэг, хэзээ ч хүний дураар болдоггүй. Түүнтэй зөрчилдөхийг тэр тэвчдэггүй. Хүмүүстэй харьцахдаа ёс журамтай, үнэнч гэхдээ дасах нь ховор. Тэр өөртөө, эсвэл үнэнч хүмүүсийг эсвэл атаархуу дайснуудыг татдаг. Хувиа бодох мэдрэмж нь өндрөөр хөгжсөн, өөрийн эрх чөлөөг их үнэлдэг. Өөртөө хэт автан хүмүүсийг анхаардаггүй. Гэхдээ Хилэнц зөвхөн өөрийгөө бодоод байдаггүй бусдад үгээрээ ч үйлээрээ ч тус болдог.
Бүр дайснууд нь ч түүнийг хүндэлдэг, түүнийг сайнаар ярьдаг. Энэ хүнд сайн юм их байгаа. Хилэнц нь айх нь ховор, зоригтой, аймшиггүй мөн их үнэнч найз. Тэр сул доройг хамгаалдаг баатарлаг хүн. Өөрт нь сайхан сэтгэл гаргасан ба бэлэг өгсөн хүнийг мартдаггүй. Амжилтанд хүрэх бүхий л юм түүнд бий: эрч хүч, чадал, гялалзсан ухаан. Гэхдээ өөрийн уур уцаар хэт хүсэл тачаалаасаа болж маш олон дайсантай болдог. Хилэнцүүд эсвэл гэгээнтнүүд эсвэл нүгэл үйлдэгчид байдаг.
АЖИЛ МЭРГЭЖИЛ Хилэнц нь шаргуу, ажилсаг, сурах дуртай, ой тогтоол сайтай. Тэр хүч гаргахгүйгээр хүссэндээ хүрч чадна. Түүний хүсэл нь бодит болдог. Энэ нь азтай байхыг илүү санагдуулам. Юм бүхэнд гайхалтай амархан хүрдэг. Өндөр хөгжсөн оюун ухаан, сэтгэхүй, хүч, зориг шаардсан хэцүү ажлыг маш сайн хийж чадна. Маш сайн мэс засалч, сэтгэл судлаач, уурхайч, далайчин болно. Түүнд физик, хими, техник зэргийн лаборатори дахь судалгаа шинжилгээний ажил бас зохино. Амьдралын утга ухааныг судалдаг гүн ухаанч байх нь ч багагүй. Энэхүү тэмдэг нь хүч чадлыг билигддэг тул сайн тамирчин болно. Олон Хилэнцүүд сайн хоолойтой тул эстрад болон дуурийн дуучид болдог.
Нумын орд ЗАН БАЙДАЛ Нумын ордыхон их нийтэч, чин сэтгэлээсээ, нөхөрсөг, хүмүүстэй харьцахдаа шулуун шударга байдгаараа ялгардаг. Хамт олон түүний сэтгэл татам байдалд нь дуртай. Түүнд хорсол байдаггүй тул хүмүүст уурлаж, гомддоггүй. Түүний ухаан алдуулах шахам сануулга нь гэнэн, цагаан байдаг харин хүнийг санаандгүй доромжилсноо ойлгодоггүй. Тэр муу санаа агуулдаггүй, зүгээр л аргатай бус хүн. Хэт шулуун зан нь өөрт нь муу. Тэгэхдээ тэр өөрөө хамгийн эелдэг хүн гэдэгтээ итгэлтэй байдаг.
“Би хэнийг ч гомдоохыг хүсээгүй шүү дээ” гэдэг үгийг тэр байнга хэлдэг. Тэр чин сэтгэлээсээ л хийдэг, худлаа ярихыг мэддэггүй. Юм бүхэнд үнэнч байдаг. Түүний аргатай бус зангийн цаана их ухаантай, өндөр зарчимтай хүн байдаг. Хурц оюун ухаан ба зорилгодоо тэмүүлсэн зэрэг зан байдлууд нь түүнийг ялагчдын тойрогт оруулдаг. Харин хааяа түүний ухаан нь хачин өвөрмөц болдог гэхдээ энэ нь өөрийгөө хамгаалах нэг хэлбэр. Учир нь Нум их эмзэг. Нум нь их сайн ой тогтоолтой, цаг хугацаа, нэрс, элдэв жижиг сажиг зүйлс зэргийг сайн санадаг гэхдээ пальтогоо хаана тавьснаа мартаж тун чадна.
Тэр байнга эд зүйлсээ хаядаг. Жинхэнэ Нум нь өгөөмөр, хөгжилтэй идеалист үзэлтэн. Инээдэм, хошин шогийг мэдэрч чаддаг. Жинхэнэ Нум нь яг л зургаан настай хүүхэд шиг, аливаад чин сэтгэлээсээ хандана. Тэр их хөдөлгөөнтэй, амьтанд хайртай, ном унших дуртай. Хурд ба спортод дуртай. Аюулд болон эрсдэлд татагддаг. Нумын ордыхон их аялах дуртай, бодолд нь юу байна яг үнэндээ ч тийм байна. Түүнд хүүхдэрхүү нэг юм байдаг. Амьдралын ноцтой, чухал байдлыг харахыг хүсдэггүй. Үүрэг хариуцлага гэж юу болохыг мэдэж ойлгодог ч үүнээс зайлсхийдэг.
Нум бол Галын тэмдэг тул их чалчаа ба жигтэй. Нум нууц хадгалж чаддаггүй. Тэр сэтгэл дотроо их үрэн таран хүн. Нум ямагт хөгжилтэй бас аз жаргалтай, олон найз нөхөдтэй. Бялдууч мөн түүний сайхан сэтгэлийг муу санаа агуулан ашиглах хэт эрээ цээргүй хүмүүст туйлын дургүй. Түүнд захирах зан гаргавал тэр гайхна. Түүнийг хавчиж хяхахад бас дургүй. Маш их эрх дураараа, хязгаарлагдмал байх дургүй. Хэцүү хүнд байдлаас гарц амархан олж чаддаг. Тэмцэх хэрэг гарвал зугтдаггүй, тусламж ч дууддаггүй, өөрийгөө маш сайн хамгаалж чаддаг.
Амьдрал Нумыг дийлэх нь ховор байдаг. Тэр их өөдрөг үзэлтэй, маргаашийн өдөр өнөөдрийнхөөс илүү гоё, сайхан болно гэдэгт итгэдэг. Амьдралд туйлын их хайртай. Нум нь их агуу сэтгэлтэй, Нум – эрэгтэй мөнгө зээлүүлэхдээ яагаад танд хэрэг болсны учир шалтгааныг ч асуухгүй. Харин эмэгтэйчүүд нь өнчин хүүхдийг үрчилж мөн төөрсөн амьтныг дулаацуулж чадна. Энэ ордод төрсөн хүмүүс өөрийгөө ямагт төгс төгөлдөржүүлэхийг хүсдэг. Ихэвчлэн ахимаг, ойролцоогоор жар орчим насандаа том том амжилтанд хүрнэ.
АЖИЛ МЭРГЭЖИЛ Нум нь залуу наснаасаа өөрийн боломж бололцоогоо хэт үнэлдэг хүн. Эхэндээ тэр сэтгэл өндөр байдаг. Амьдралынхаа турш нэгэн хэвийн, эгэл жирийн ажил хийнэ гэж төсөөлж чаддаггүй. Сонирхолтой, нийтэд чухал ажлыг хийх хүсэлтэй. Эрч хүчтэй, идэвхтэй, ажилдаа том амжилтанд хүрдэг. Нум байнга сурахыг мөн шинэ зүйлийг танихыг хүсдэг. Хамгийн гарамгай гүн ухаанчид энэ ордод төрсөн. Энэ бол дэвшилтэт үзэл бодолтой хүмүүс. Нумд удирдах ажил илүү зохимжтой.
Хэтэрхий хэцүү ажилд тохирохгүй. Ажлаа солих дургүй, ер нь сонгосон ажлаасаа л барина. Дуртай ажилдаа урамтай ханддаг. Нум – эмэгтэй нь ажил албандаа эрэгтэйчүүдтэй мөр зэрэгцэн урагшилдаг мөн өрсөлдөж чадна. Хамт олны дунд ажиллах нь түүнд илүү тохиромжтой мөн өөрөө ч дуртай. Захиргаатай харьцах харьцаа нь эсвэл хүндэтгэсэн, эсвэл харшилдаантай байдаг. Бусад ордыг бодвол хөлсний ажилчид ба эмэгтэй эзэд ихэвчлэн энэ ордныхон байдаг. Нөгөө талаар тэр сайн цалинжих чадваргүй. Азгүйтэх нь их байдаг. Зөвхөн талхны мөнгөө олж амьдралаа барна гэсэн бодол ч бий. Нум нь булхайтай хөзөрчин, дамын наймаачин байж болох талтай.
Түүнд тохь тухтай байдал ихээхэн хэрэгцээтэй. Харин мөнгөний гачаалд ордог нь өөрийн хэт эрх дураараа зангаас эсвэл мөнгөний асуудалд амарлингуй байдгаас болдог. Нум амьтанд хайртай тул малын эмч эсвэл гүн ухаанч лам, сүмийн ажилтан ба шашны номлогч болдог байна. Гайхамшигтай сайн уран илтгэгч, лектор, нийгмийн зүтгэлтэн, улс төрч болно. Нумын үйл ажиллагааны хир хэмжээ их өргөн: гарамгай тамирчин, машины болон морины уралдаанч, анчин, ботаникч, химич, инженер, эмч, мужаан, тогооч, сурвалжлагч, орчуулагч, хуульч, шүүгч, зочид буудлын болон казиногийн эзэн, худалдаачин зэрэг болно.
Матарын орд ЗАН БАЙДАЛ Энэхүү ордыг танихын тулд буланд байгаа аалзыг ажиглаад үз. Нисч байгаа ялаануудыг барих ямар ч боломжгүй юм шиг санагдана. Гэтэл ялаанууд нь түүний чадварлаг тавьсан торонд баригдаж тэр ялагч болдог. Матарууд яг ийм. Тэр их зөрууд боловч ухаантай. Бие тэнхээгээрээ ч, сэтгэл санаагаараа ч бүх ордуудаас хамгийн тэсвэр, хатуужилтай нь. Тэр бол битүү зантай, нэр төрд дуртай, бодитоор амьдардаг, ажиллах дуртай бас ажиллаж чаддаг хүн. Матрыг хувь тавилан, дэлхийн эхлэл, хайр найргүй цаг хугацаа ба гүн ухааны тэмдэг гэж тооцдог.
Юм бүхэнд дундыг баримтлах, төлөв даруу байх нь өөрийгөө хадгалж чадах чанар гэж үздэг. Энэ ордод төрсөн хүмүүс хашир, нямбай, нягт, бие тоосон, хүйтэн мэт сэтгэгдэл төрүүлдэг гэвч яг үнэн хэрэгтээ тийм биш. Тэр чин үнэнчээр гүн хайрлаж чаддаг. Харин хайраа илэрхийлэх нь түүнд хэцүү байдаг. Матар нь үнэнч шударга, энгийн, итгэлтэй, найдвартай; бүхий л эхлэлтэнд амжилт олдог, ялангуяа ажил албандаа. Үүрэг хариуцлагын мэдрэмжтэй. Түүнийг хайрлахаасаа илүү хүндэлдэг. Бусадтай арай ядан эвээ олдог, итгэмтгий бус, хуучинсаг, битүү зантай, хонзон санадаг, нэр төрөө боддог хүн.
Хүмүүст туслах дуртай, авахаасаа илүү ихийг өгдөг. Гайхамшигтай хүч зарцуулж амжилтад тэмүүлдэг. Матар зорилгодоо алхам алхмаар очдог. Асар их тэвчээртэй ба шаргуу тэрээр бүх бэрхшээлийг даван дийлэх чадвартай. Түүнийг юу ч тээнэгэлзүүлж, мэгдүүлж чадахгүй. Хэцүү нөхцөл байдлын эсрэг зогсож чаддаг ийм үед яг хад шиг л байдаг. Асуудлыг шийдэхдээ шаргуу, зөв, үнэн шийдвэр гаргахаас нааш тайвширдаггүй. Тэр хүйтэн бөгөөд сэтгэлийн хөөрөлдөө автдаггүй тул маш сайн улс төрч, бизнесмен болж чадна. Ажил эрхэлж чаддаг хүн.
Урагшлах боломжтой газар л Матрыг олж харж болно. Энд түүний нууцхан амбиц хэрэгжинэ. Дээшээ ахихдаа болгоомжтой, тэвчээртэй, шаргуу. Бусдын анхаарлыг татах дургүй. Тэр шууд анзаарагдахгүй. Түүгээр ч барахгүй ялалт байгуулж чадах эсэхэд нь ч эргэлзэхээр. Тэгтэл барианд болон индэр дээр тэр хамгийн түрүүнд ирдэг. Түүнтэй тэмцээд нэмэргүй, бүр боломжгүй. Шансыг хэзээ ч алддаггүй, алдахгүй ашиглахын тулд анхааралтай хүлээдэг. Матар нь амжилт, хүндлэл, эрх мэдэл зэрэгт маш их дуртай ба уламжлалт ёсыг хүндэлдэг.
Бусад хүмүүс түүнийг хуурмаг сүсэгтэн гэж л байг, тэр үүнийг тоохгүй. Амжилтанд хүрэх замыг нь тодорхойлж өгсөн хүмүүсээ их биширдэг. Энэ ордод төрсөн хүмүүс өвөг дээдсээ туйлын сайнд бодно. Нас ба туршлага зэргийг хүндлэх нь түүний нэг зан юм. Хамаатан садандаа их хайртай байдаг тэгээд ч эцсийн эцэст тэднээсээ ямар нэгэн өмч өвлөж үлдэнэ. Энэ ордыхон хааяа шүүмжлэлээ хэт бодлогогүй огцом илэрхийлдэг боловч хэт мэргэн тул өөрсдөдөө дайсан хураахгүй. Саад бэрхшээлийг маш болгоомжтой тойрч гардаг. Бүдрэх нь ховор. Матар үүлэн дээр хөвж од тоолдоггүй яг урагшаагаа л хардаг хүн. Хардалт сэрдэлт, хүсэл тачаал, тэсвэргүй зан, залхуу, амарлингүй байдал зэргийг зорилгод хүрэхэд саад болдог чанарууд гэж Матар үздэг.
Газарт баттай зогсож байдаг. Сэтгэлийнхээ хөөрөлд автдаггүй. Бусад нь бүдэрдэг л юм байгаа биз, Матар ийм хүмүүсийг үл ялиг өрөвдөнө гэхдээ цаашаа өөрийнхөө замаар тайван явна. Мэдээж бас романтик Матрууд байдагч сэтгэлийн хөөрөлдөө захирагддаггүй. Матар нь хэзээ ч тачаалаа үзүүлдэггүй, олны өмнө жүжиг тавьдаггүй. Өөрийн хүйтэн, тооцоотой зан байдлаа ухаалагбөгөөд зорилгодоотохирсон гэж үздэг. Муу зан араншинд автагдсанч өөрийгөө хянаж чаддаг. Матар нь нэгэн зэрэг уян зөөлөн, бүрэг бас зөрүүд хүний сэтгэгдэл төрүүлнэ. Эргэн тойрны хүмүүст тэр хоргүй мөн түүнд итгэж болох мэт санагдана, гэвч огт тийм биш. Матар таны сул тал болон нууцыгашиглажулмаартанаасхүчтэй болно.
Жинхэнэ лидерийн байрыг эзлэхийг хичээж зүтгэнэ. Гэхдээ жагсаал ёслолыг удирдахаас татгалзана. Харин энэхүү жагсаалд эрхийг нь олгож, замыг нь заана. Таньд шүү дээ. Матар дур татам хувцаслах нь ховор. Өөрийнхөө эрхэм чанараа үзүүлэх, өөрийнхөө тухай ярих зэрэгт дургүй тул бусдад тод сэтгэгдэл төрүүлэх нь ховор. Юм бүхэнд даруу төлөв, зөгнөлт сэтгэмжгүй, арвич хямгач, энгийн байдлаараа ялгардаг. Түүнийг даяанч гэж хэлж болно. Энэ нь хувцастай нь бас хамаатай. Хувцсандаа анхаарал тавьж байвал энэ нь өөрийн бие тоосон зангаас нь л болдог.
Анхаарал татахгүйгээр харагдахыг эрхэмлэдэг. Ялангуяа хувцсанд мөнгөө үрэх дургүй, ихэвчлэн хувцсаа хуучиртал нь өмсдөг тиймээс хуучинсаг маягийн харагддаг. Гэхдээ нас тогтсон үедээ Матар этгээд харагдаж чаддаг. Матар нь ерөнхийдөө мөнгөндөө нарийн, мөнгө хураах дуртай, гэхдээ хураасан мөнгөө үрэх дургүй. Юм бүхэнд тогтонги байдалд хүрэхийг тэмүүлдэг. Уламжлалт ёсыг ба ёсорхог явдлыг баримталдаг. Бардам зан нь гунигт дуулгавартай зантай нь холилдон түүнийг нэг бол оргилд, нэг бол хөлгүй гүн рүү шиднэ.
АЖИЛ МЭРГЭЖИЛ Ажил мэргэжлийн тал дээр Матрууд хоёр эсрэг янз байдаг. Энэхүү хуваагдал нь бага наснаас нь бий болдог. Эхний янз нь бүр гурваас таван настайдаа юу хүсч байгаагаа, юунд тэмүүлэх ёстойгоо маш сайн мэддэг, тодорхой зорилгодоо хүчээ зориулан хурдан том болдог. Дараагийн янз нь хэзээ ч юунд ч шийдвэр гаргаж чаддаггүй, шийдвэр гаргахаа тодорхой бус хугацаанд хойшлуулдаг. Эдгээр хүмүүс нь хүч тэнхээ гаргах чадваргүй. Энэхүү хүүхдэрхүү байдал нь бусдыг ашиглан амьдрахад хүргэдэг.
Том болох нь удаан, бараг дөчин нас хүртлээ эцэг эхтэйгээ амьдардаг мөн тэд гээрээсээ бүрэн харъяат болдог. Эхний Матрууд илүү олон тааралддаг. Гэхдээ ажлаа эхлэхээсээ өмнө энэ Матар нь ч эхэндээ уддаг. Хэдэн цагаар дараалан ажиллаж чадна, бүр хоол, амралтаа умартана. Нэг хэвийн хэцүү ажил ч түүнд ядаргаатай санагддаггүй. Энэ ордны хүмүүсийг ” ажилчин морь” гэж нэрлэдэг юм. Түүнд гоц гойд шинэ санаа байхгүй ч байж болно, гэхдээ өөр сайхан чанарууд бий: нягт нямбай, тэсвэр, тэвчээр, уйгагүй. Нийтийн санаа бодлыг үнэлдэг, ёс заншлыг баримталдаг. Тэр удирдлагаа хүндэтгэдэг ч зайтай байхыг эрхэмлэдэг. Ажилчидтайгаа түвшин харьцдаг, өөрийгөө хүндлүүлж чаддаг харин тэдгээр нь түүнд итгэх нь ховор.
Ганцаараа ажиллах нь түүнд илүү тохиромжтой. Түүний хамт олонч байх мэдрэмж нь сул хөгжсөн тул бүх ажлаа өөрөө хийхийг эрхэмлэдэг. Өөрийн буулт хийдэггүй зангаасаа болж бусадтай эвтэй харьцахад түүнд хэцүү байдаг. Хөндлөнгийн шуугиан, хүмүүсийн харьцаа, саатуулах хэрэггүй яриа зэрэг нь Матарт саад болдог. Өөрийн офис өрөөнд эсвэл хотоос зайдуу цэвэр агаарт ажиллах нь түүнд илүү тохиромжтой. Уран дархны болон техникийн ажилд маш сайн, санхүүгийн үйл ажиллагаанд зөв хандлагатай, энэ ордод олон бизнесменүүд төрсөн.
Агрономич, фермчин, малчин, замчин, барилгачин, архитектор, механик, цахилгааны инженер, худаг ухагч, газар зүйч, конструктор, математикч, нийгмийн ухаан судлаач,-улс төрч, гүн ухаанч, эрхлэгч, эм найруулагч, хуучны ховор юм худалдагч, цаг засварчин, хуульч зэрэг мэргэжлүүд нь түүнд их тохиромжтой.Матар нь ажилдаа үнэнч ба ажлаа солих нь ховор, өөрийн үйл ажлаараа амжилтанд хүрэх нь түүнд чухал. Ер нь бол түүнийг өндрөөр үнэлдэг учир нь тэр сольшгүй ажилтан болдог.
Бумбын орд ЗАН БАЙДАЛ Хөөрүү зантай, авхаалжтай хүн. Бумбын сахиус гаригууд нь Санчир ба Уран. Санчир бол гунигт дурсамж, гутранги байдал, биелэшгүй найдлага зэргийн гариг. Харин Уран бол эсрэгээр аливаа үйлдэл ба эрдэмтэдийг бадруулагч гариг юм. Тиймээс Бумбын зан байдал нь нэг талаас мөрөөдөмтгий нөгөө талаас эрчимтэй. Энэ бол хурц ухаантай гоц санаа бодолтой суут хүмүүсийн тэмдэг юм. Бумба нь сул дорой ба хүч чадалтай. Ер нь түүнд бурхан ч байдаг чөтгөр ч байдаг. Хэнтэй ч адилхан байхыг хүсдэггүй. Эрх чөлөөтэй байж, эрх мэдэл, нэр хүндэд тэмүүлдэг. Нийгэмд тодорхой байр суурь эзэлж өөрийгөө хайрлуулж хүндлүүлэхийг хүснэ.
Тэр аминч бөгөөд гэмших, харамсах сэтгэл түүнд ихэвчлэн байдаггүй. Гэхдээ үүний зэрэгцээ хүмүүст сайхан ханддаг, үзэн ядаж чаддаггүй. Түүнд хорсол болон жигшүүр байдаггүй. Хүнлэг сэтгэлээрээ бусдыг татдаг, өгөөмөр сэтгэлтэй, хүн бүрт сайныг хүсдэг. “Найз” гэж хэлдэг үгээр нь түүнийг ямагт таньж болно. Хэнийг ч хэзээ ч уурлуулж, уцаарлуулдаггүй гайхамшигтай чадвартай. Ямар ч нөлөөнд автдаггүй өөрийгөө хадгалж чаддаг үнэн зөв бодолтой хүн. Амьдралын жинхэнэ үнэт баялаг болох өөрийн амжилт нь түүнд тийм ч сонин биш. Бумбад төгс төгөлдөржүүлэх санаа бодол бүтээлч зан байдаг. Тэр их олон сонирхолтой. Биелшгүй санаа, төсөл сонирхдог. Ихэнхдээ төөрөгдлийнхөө золиос болдог.
Өөрийн туршлага дээр л үнэмшихийг тэмүүлдэг, зөвлөгөө сонсох дургүй. Зорилго бүхэндээ өөрөө хүрэхийг зөрүүдлэн хүсдэг. Бусдын санаа бодол түүнд хамаагүй, өөрийн жирийн бус хүч чадал болон бусдаас давуугаа мэдэрдэг. Түүнд хааяа юу ч хийхгүй үе байдаг ч үүнийгээ даван дийлэнгүүтээ бүтэн сарын ажлыг долоо хоногийн дотор хийж чаддаг. Хааяа өөртөө огт итгэлгүй байх үе түүнд байдаг ч тайвшрах, урамтай болох нь хурдан. Хэдий тэр маргаашийн өдөрт тэмүүлдэг ч Бумба бол бодит үзэлтэн бас үймээн дэгдээгч. Хэзээ хуучин уламжлалт ёсоос татгалзах ба хэзээ огцом өөрчлөлт ирэхийг зөнгөөрөө мэдэрдэг. Энэ хүнтэй харьцахдаа юм бүхэнд бэлэн байх хэрэгтэй.
Тайван, сайныг ерөөсөн тэрээр олон нийтийн саналыг эсэргүүцэн өдөхдөө бах нь их ханадаг. Өөрийн хачин зан байдлаараа хуучинсаг үзэлтэй хүмүүсийг алмайруулах дуртай. Урьдаас таамаглашгүй бүр санаанд оромгүй үйлдэл хийж чадна. Эрх чөлөөнд дуртай тэрээр олон янз байж болно: инээдэмтэй, гоц гойд, арга мэхтэй, бүрэг, уян зөөлөн. Хэнийг ч харахыг хүсэхгүй ганцаардлын байдал амьдралд нь тохиолддог. Гэхдээ ямар ч үед бусад ордуудаас илүү хурц бөгөөд гүн гярхай байдлаа хадгалж чаддаг. Нөхцөл байдал, найз нөхөд, танил хүмүүсээ байнга задлан шинжилж байдаг. Хэдий нөхөрлөлдөө тогтвортой байдаг ч олон найз нөхөдгүй. Бат бөх харьцаа тогтоох нь ховор. Түүнд цөөн тооны жинхэнэ найзууд байдаг.
Хүмүүс ихэнхдээ түүнийг ойлгодоггүй. Энэ нь тэр голцуу ирээдүйд амьдардагаас болж байгаа юм. Өөрийгөө тусгаарласан байдлаа ойлгодог үүнийгээ мэдрэхээрээ улам хүч ордог. Зурхайчид хэлэхдээ Бумбын өнөөдөр нь биднийхаас 50 жилээр түрүүлдэг. Энэ бол суут хүмүүсийн тэмдэг, гарамгай сод алдартнуудын 70 хувь нь Бумбууд билээ. Нөгөө талаас Бумбын дунд бас олон мэдрэл муутай хүмүүс байдаг. Бумба бол хүйтэн, хашир, тууштай биш. Бараг бүх Бумбууд мэдрэл нь эрүүл бус хүнтэй эсвэл уйлаад байгаа хүүхэдтэй энгийн яриад тайвшруулж чадна. Бумбын мэдрэлийн тогтолцоо нь их нарийн бололтой. Тэр их юм мэддэг хүн. Эдгээр хүмүүсийн дунд атгаг сэжигтэй хүн ховор.
Эргэн тойронд нь ах эгч дүүс нь байгаа гэж мэдэрвэл ямар ч нөхцөл байдалд тав тухтай байдаг. Өөрийгөө ямар ч үүрэг хариуцлагад уядаггүй, ямагт “магадгүй” эсвэл “болох л юм” гэж хариулдаг. Харин цаг хугацаагаа тодруулж хэлсэн бол үүндээ нарийн нягт ханддаг. Өөрийнхөө санал бодлыг тулгадаггүй, гэхдээ яаж амьдрах, яаж бодох зэргээ бас заалгах дургүй. Хэдий хулчгар биш ч хэзээ ч байлдахгүй. Тэр байлдаж тэмцдэггүй хүн тиймээс элдэв юм нуршиж байхаар буруу бодлыг чинь зөвшөөрөх нь түүнд илүү амар байдаг. Гэхдээ өөрийн бодлоо өөрчлөхгүй. Түүний үйлдэл ихэнхдээ таамаглашгүй. Гэнэтийн юмаар дүүрэн байдаг. Хэнийг ч урьдчилан сануулахгүйгээр хэрэгтэй гэж бодсон юмаа хийдэг.
Бумба танд итгэхээсээ өмнө таныг сайтар судлана. Хэдий түүний харцанд юу ч илрэхгүй ч анхаарал сэрэмжтэй байна. Тэр бүгдийг маш сайн хардаг. Хэрвээ таныг хүлээж авсан бол танд үүрд үнэнч байна, таньтай харьцаж байгаа харьцаанд нь юу ч нөлөөлөхгүй. Ярилцаж байгаа хүнээ сайн мэдэрдэг бүр нууц хүслийг нь ч ойлгодог. Худал хуурмаг юманд дургүй. Ямагт шударга. Зээлэх, зээлдүүлэх дургүй. Хэрвээ та түүнээс мөнгө зээлсэн бол цагт нь буцааж өгөөрэй учир нь тэр өөрийнхөө зээлийг цагт нь өгдөг.
Түүний ой тогтоомж муу гэхдээ түүнд олон юм цээжлээд байх хэрэггүй учир нь мэдлэгээ нэг сонин аргаар олж авдаг. Жинхэнэ Бумба нь хайнга профессорийн дүр төрхтэй. Болж байгаа үйл явдлын голыг дор нь ойлгодог. Жишээ нь таньтай ярьж байхдаа нөгөө өрөөнд юу болж байгааг анзаарч мэднэ. Мэдэгдэхгүй юманд нэвтрэн орж элдэв нууцыг олж мэддэг онцгой зөн билигтэй. Бумбыг идеалист үзэлтэн гэж үздэг гэхдээ тийм биш. Тэр хэт гярхай тиймээс хоосон мөрөөдлөөр амьдардаггүй. Тэр салхи мэт чөлөөтэй байх ёстой. Түүнд юу хийх ёстойг заах хэрэггүй. Агуу ¬том амжилтанд хүрэхийн тулд ирээдүйгээ төлөвлөнө. Бумбыг зогсоох боломжгүй гэхдээ та ч гэсэн маргаашийн өдрөөр амьдардаг бол ганцаардсан сэтгэл рүү нь шагайж болно.
АЖИЛ МЭРГЭЖИЛ Бумбын амьдралд ажил мэргэжил чухал байр суурь эзлэнэ. Залуу насандаа ажил албандаа санаа тавих нь ховор. Биеэ тоох нь хожуу хөгждөг. Бумба ухамсартай, хариуцлагатай, журамтай ажилчид болдог. Барьсан ажлаа маш сайн хийдэг. Тэр жоохон удаан тиймээс ажлаа хойшлуулах хэрэггүй. Эгэл жирийн болон өдөр тутмын ажил түүнд тохирдоггүй. Хамт олны дунд сайн ажилладаг. Найрсаг, сайныг хүсэж ерөөсөн түүнийг хамт ажиллагсад нь хүндэлдэг мөн удирдлагатайгаа ч сайхан харьцаатай.
Бусдын бодол санаанд анхаарал хүндэтгэлтэй ханддаг, атаархуу биш. Санаа төлөвлөгөөгөө сайн биелүүлж чаддаг. Удирдлага нь түүнийг онцгойлж, албан тушаалд дэвшүүлдэг. Ажлаа хуваарилж чаддаг сайн удирдагч болно. Хэдий Бумба нь сайн ажилтан ч мөнгө олж чаддаггүй, мөнгөнд бага сонирхолтой бүр эс тоомсорлоно. Ядуу зүдүү байдлын улмаас нас барсан олон алдартай Бумбууд байдаг.
Тансаг, баян байдал зэрэгт татагддаггүй. Ажилладаг нь мөнгөний төлөө биш. Даруухан дунд зэргийн амьдралыг болж байна гэж үзнэ. Мөнгөтэй болонгуутаа хураахаасаа илүү дуртайяа үрнэ. Бумба нь урлаг, багш, боловсрол, уран бүтээл, хууль, нийгэм судлал, сэтгэл судлал зэрэг салбаруудад илүү сайн байна. Нийгмийн ажлыг сайн хийдэг. Кино, телевиз, радио зэрэгт Бумбууд өөрсдийгөө сайн илэрхийлж чадна. Бумба нь агаарын тэмдэг тул агаарын болон нислэгийн салбар нь түүнд их ойрхон. Мэргэжлийн стюардесс болж чадна.
Загасны орд ЗАН БАЙДАЛ Зан араншин нууцлагдмал, эсрэг тэсрэг. Байнга өөртэйгөө зөрчилдөж байдаг. Гэвчиг азтай хувь заяатай, цэцэн мэргэн. Асар зөн билэгтэй. Хоёрдмол хувь хүн. Эсрэг тэсрэг зан араншингаасаа болж байнга сэтгэлийн зовлон, уйтгар гуниг, санаа зовниж явдаг. Мөрөөдөмтгий, соргог, мэдрэмтгий. Загас нь мөн энэрэнгүй ёс /гуманизм/ амиа золиослох ёсны /самопожертвование/ билэг тэмдэг. Тэд бол бодит байдлыг хэт сайшаагч /идеалист/ бөгөөд бүх насаараа гоо сайхныг, нийцэл зохицлыг эрэлхийлж явдаг.
Гэвч хийхээсээ бодох нь их. Загаснуудын тухай хэлэхэд сүнс санааг жинхэнэ бодитой /спиритуализм /гэж үздэг түүнчлэн нууц далд амьдралыг гүнзгий ойлгоно. Тэдэнд дорно дахины мэргэд болон буддын шашинтны ямар нэгэн зүйл оршиж байдаг. Загас бүх насаараа өөрөө өөрийгөө ойлгох ” би хэн бэ?” гэх асуултанд хариулахыг оролддог бөгөөд энэ нь амьдалын нууцлагдмал тал түүнийг хөтөлж явдагтай холбоотой юм. Тэгсэн мөртлөө бусад хүмүүсийг маш сайн ойлгож мэдэрдэг бүр хүн бүрийг шүү. Маш тэвчээртэй.Тэд хүмүүсийг нэвт хардаг.
Тэдэнд хүмүүс нууцаа дэлгэдэг. Загасны цэцэн мэргэн ухаан болон сайхан сэтгэл бусдад хүндэтгэл төрүүлнэ. Түүнчлэн эргэн тойрны хүмүүст биеэ авч яваа байдал, залхуувтар сайхан сэтгэл нь сайнаар нөлөөлдөг. Энэхүү ордод ихээхэн уран бүтээлч, авьяаслаг жүжигчид төрдөг. Тэдэнд биеэ тоох зан /амбиция/ бусдыг атгах санаа байдаггүй. Бүр эд хөрөнгө ч тэднийг татахгүй. Эд хөрөнгөөс илүү сэтгэлийг үнэлнэ. Загас харамч биш. Тэд баяжих гэж улайрдаггүй гэвч саятан шиг амьдрахыг хүсдэг. Энэ бол түүний үзэл /философия/.
Түүнээс гадна Загас нь ирээдүйн амьдралдаа сул дорой, арчаа муутайхан ханддаг. Тэр урсгалын эсрэг сэлж чаддаггүй. Урсгал дагуу сэлдэг бөгөөд энэ ньтүүнд амар байдаг. Энэхүү сэлэлт нь их зүйл алдах магадлалтай цаашилбал амь насанд аюултай билээ. Тэд нар эмзэг, амархан шархаддаг, аймхай, байнга эргэлздэг хүмүүс юм. Зан араншин нь байнга өөрчлөгдөж мөн сэтгэлийн дарамтанд орохдоо хурдан. Ганцаараа амьдрахыг илүүд үзнэ. Урсгал даган сэлж явахад нь саад болохгүй л бол ямарч проблем түүнийг зовоохгүй. Төрөлхийн энергийн дутагдалтайн улмаас жирийн амьдралын бэрхшээлтэй тэмцэхэд түүнд ихээхэн хэцүү байдаг. Бусдын санаа бодолд болон ер нь чухал бүхэнд хайнга ханддаг.
Загас угаасаа хайхрамжгүй орд. Тэднээр ямар нэгэн юм хийлгэхийн тулд таниас ихээхэн хүч шаардагдана. Өдөр тутмын ахуйн проблемоос болж бүх насаараа ядарч байдаг. Тэд шинэ юманд, өөрчлөлтөнд дургүй. Хуучин, өөрийн мэддэг таньдаг зүйл нь таалагдана. Мэдээж хэрэг Загасыг үлбэгэр, зан ааш нь төлөвшөөгүй гэж болохгүй. Энэ тийм биш. Хэрэв тэр уурлабал ёжлонгуй, хорон үгтэй болдог. Загас энэ ертөнцийг ягаан өнгөтэйгөөр харахыг хүсэн төрдөг. Гэтэл амьдрал түүний төсөөлөлөөс өөр тул ихэд урам нь хугарч ганцаар байх, даянч, бясалгалч болдог байна.
Тэд бодит амьдралыг мэдэхгүй биш мэднэ гагцхүү муу муухай талыг нь харахгүйг хичээж өөрийн бодож олсон ертөнцдөө амьдрахыг илүүд үздэг. Хэзээ ч биелэшгүй мөрөөдөлдөө умбаж суух нь тэдэнд жаргал. Амьдралын үнэн нүүртэй тулгарч шийдвэр гаргах мөч ирэхэд тэд үүнийг хийж чаддаггүй. Загас амьдралаа сайн өөрийн зэрэглээт ертөнцдөө нуугддаг. Иймэрхүү маягаар өөртөө хуурамч найдвар төрүүлдэг. Загасанд дээшээ сэлэх эсвэл уруугаа сэлэх гэсэн сонголт бий. Тэд авъяасаар хэзээ ч дутагддаггүй. Хамгийн гол проблем нь тэд урагшаа харж чаддаггүй. /загасны нүд хажуудаа байдаг/ Зарим Загас ихээхэн хийрхүү, уцаартай. Тэдний энерги нь өдөр ч шөнө ч өөрийг нь амраадаггүй.
Энэ байдлаасаа болж өөрийгөө тамирдуулдаг. Иймэрхүү Загас нь янз бүрийн төсөл төлөвлөгөө зохиож, олон ажил эхэлдэг боловч эцсийн дүнд нэгийг ч дуусгадаггүй бөгөөд бүгдийг маргааш болгон хойшлуулсаар байдаг. Амьдрал бол Загасын хувьд асар том тайз юм. Тэд хаана ч байхгүй мөн хаана ч байна. Өөрөө өөртөө биш орчлон ертөнцөд захирагдах учиртай гэж ойлгоно. Тэдний дундаас жинхэнэ гайхамшигтай ур чадвартай, ой санамж сайтай хүмүүс төрдөг бөгөөд аливаа юмыг урьдчилан харж зөгнөх чадвартай. Загас нь хүмүүст ажил хэрэгч зөвлөлгөө өгдөг боловч тэднийг анхаарч сонсох нь ховор яагаад гэвэл Загасны зан ааш хэцүү. Тэд шүүмжлэлийг огт хүлээж авахгүй.
Загаснуудын дундаас жинхэнэ гүн мэдлэгтэй сэтгэл санаа нь ариун тунгалаг хүмүүс төрдөг боловч цөөхөн юм. Энэ нь өөртэйгөө ажиллахад сэтгэлийн тэнхээ хэрэгтэй байдагтай холбоотой. Харамсалтай нь Загасанд сэтгэлийн тэнхээ маш бага. Загас хүмүүст итгэдэггүй. Тэд таны үнэн хэлж буйд үргэлж эргэлзэж байдаг. Хэрэв та түүнийг гэртээ урьвал энэ тухай 2, 3 удаа хэлэх болно. Яагаад гэвэл Загас өөрийг нь хэн нэгэн хүсч байна гэдэгт, тэднийг хэн нэгэн баярлан угтана гэдэгт эргэлзэнэ. Ямар нэгэн асуултад шууд “тийм” эсвэл “үгүй” гэж хариулдаггүй. Тэд “магадгүй” эсвэл “болох л юм” гэж хариулдаг. Тэдний зан аашийг яг тийм гэж тодорхойлох хэцүү, бүх юм нь хэлбэлзсэн байдалтай тул заримдаа Загасны үйлдэл санаа бодол ойлгогдохгүй.
Бүх байдал нь зэрэглээ мэт. Гэвч тэд өөрсдийнхөө тухай бодож байгаагаасаа илүү хүчтэй илүү мэргэн ухаантай хүмүүс билээ. Өөрийн энергийн ихэнхийг тэд хамаатан садан, найз нөхдийн проблемийг шийдэхэд зарцуулдаг. Загас хэзээч өөрийгөө бөөцийлдэггүй. Тэдэнд өрөвч сэтгэл хүчтэй хөгжсөн байдаг бөгөөд хэн нэгэн ядарсан хүний хажуугаар хээв нэг өнгөрөхгүй. Туслахад бэлэн байх нь загасны хамгийн анхдагч инстинкт юм. Загасны ордод төрөгсөд усанд маш дуртайгаас гадна согтууруулах ундааг байж болох нормоос хэтрүүлэн хэрэглэх хандлагатай.
Загасны нууц зэвсэг бол – хошин элэглэл. Тэд нулимсаа нуух гэж инээдэг. Тэд бол хошин шогийн мастерууд бөгөөд маш нарийн, хурц шүүмжлэл хэлж чадна. Тэдний элэглэл хөнгөн, гэм хоргүй ч бий хүйтэн, зэвүүн ч бий. Загасны ордод эмэгтэй хүн төрөх нь эрэгтэйгээс илүү тохиромжтой. Загасны дээрх бүх шинж эмэгтэй хүнийг нууцгай, сонирхолтой, гайхалтай болгодог байна.
АЖИЛ МЭРГЭЖИЛ Загас нь бусдын шатсан газар амжилт олж өөрийнх нь шатсан газар бусад хүмүүс амжилт олж байдаг хачирхалтай шинж чанартай байдаг. Энэ нь зүй зохисоор бус зөн совингоороо ажилд ханддагт байгаа юм. Тэд ажил амьдралаа өөрийн дураар зохицуулна. Загас дуртай ажил мэргэжилээ сонгох нь маш чухал. Яагаад гэвэл энэ ажилдаа үхтэлээ үнэнчээр зүтгэх болно.
Тэд ухаантай, ажилсаг, нямбай, үнэнч, замбараатай, гүйцэтгэлтэй ажилладаг. Тэрээр тухайн нөхцөл байдлыг оновчтой тусган авч саад бэрхшээлийг ямар нэгэн тэмцэлгүй зөвхөн зөөлнөөр хажуу тийш түлхэн даван гарна. Орчин тойрондоо хурдан тохирч чаддаг. /адаптация/ Бусдыг дарангуйлах, сүр хүчийг үзүүлэх дургүй. Энэ ордыхон урлагийн салбарт ихээхэн амжилт олдог. Тэдний дундаас гайхамшигтай хөгжмийн зохиолч зураач, жүжигчин, найруулагч нар төрдөг.
Тэд төрөлхийн ямар нэгэн ер бусын зүйл рүү татагддаг бөгөөд одон орон судлал, йог, алганы зураасаар мэргэлэх/хиромантия/ г.м. нууцлагдмал сайн судлагдаагүй салбарыг сонирходог. Түүнчлэн Загаснуудын дундаас маш хүчтэй хутагт хувилгаад болон уламжилалт анагаах ухааны эмч нар төрдөг байна. Бусад ордоос илүүтэй Загасны ордод бас луйварчин, гол гаргагч нар төрдөг гэнэ.