Зөвлөгөө

2023 ОНД ЯМАР ОРДНЫ БҮСГҮЙЧҮҮД НӨХӨРТ ГАРАХ ВЭ?

Хилэнц Хилэнц та “Зөвшөөрч байна” гэж хэлэхдээ бэлтгэ. Хуримаа яаж хийх, хэн хэнийг урихаа шийдээд эхэлсэн ч гэмгүй.

Ирэх жил та хайрттайгаа харилцаагаа тодорхой болгож, бүх амьдралаа холбох болно. Хилэнцийн ордын хамгийн

ичимхий, их зантай, хүйтэн бүсгүйчүүдийн ч “ганцаардал” хэмээх ханыг үхэр жил цөм цохин орох болно.

2023 онд таны төрх байдал, зан ааш бүх эрчүүдийг өөртөө татна. Харин зөвлөхөд тохиолдлын харилцаа, ганц өдрийн үерхэл саад болно шүү.

Зөн совиндоо итгэ. Зөн чинь танд энэ хүнтэй бүх амьдралаа холбоход аз жаргалтай байна гэдгийг хэлээд өгнө. Нөхөрт гарах хамгийн магадлалтай үеийг намрын сүүлч гэж од эрхэс хэлж байна.

Нум Удахгүй танд зориулан хуримын аялгуу тоглох болно. Хайрын бурхан ирэх жил та нарыг онцгой анхаарч байгаа. Тиймээ, нумын ордны бүсгүйчүүд 2023 онд аз жаргалтай хуримлах болно. Зарим нэг нь эрх чөлөөгөө алдахгүй гэж хэсэг тээнэглэзэх ч бүү ай, эргэлз, хэзээ ч харамсахгүй. Таны сонголт зөв байх болно. Таны хурим хөгжилтэй сайхан, анд нөхөд, ах дүү нар ч олон жил дурсан санах хурим болно гэж зурхайнд буужээ.

Загас Хуримын гэрчилгээгээ ямар жаазанд хийж, хаана тавихаа бодсон уу? Ганц бие загаснуудын ганцаардмал амьдрал ирэх жил төгсөнө.

2023 онд тэдэнд од гарагаас маш олон сонирхолтой, амьдралыг нь өөрчлөх уулзалт бэлтгэжээ.

Ялангуяа зуны дэлгэр цагт та гэрлэх санал сонсох магадлал маш өндөр байгаа. Зоригтой зөвшөөр, учир нь од гараг байдлыг хянаж байна. Дараагийн боломж гарахгүй их удаж болох юм.

What's your reaction?

Related Posts

1 of 39

Leave A Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!