Бид бүгдэд л нууц гэж байдаг. Заримдаа бид өөрсдөө хүртэл нууцаа хадгалахад төвөгтэй санагддаг шүү дээ.
Тиймээс итгэж болох хэн нэгэндээ хэлэхэд хүрдэг. Одон орон судлаачид болон бусад хүмүүс дараах зурхайн ордуудад төрсөн
хүмүүсийг маргахын аргагүй сайн нууц хадгалагчид хэмээн дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч байна.
Ямар зурхайн ордод төрснөөс хамаарч хүний итгэл даалгүй урвадаг, бусдыг хууран мэхэлдэг хүмүүсийн талаар бид өмнө нь хүргэж байсан.
Тэгвэл энэ удаа таны нууцыг өөрийнхөө нууцаас ч илүү нандигнан хадгалдаг зурхайн ордуудын талаар хүргэхээр шийдлээ.
1. Хилэнц Энэ ордод төрсөн хүмүүс заль мэх ашиглах дуртай хүмүүс байдаг. Тэд далдуур явуулга хийхдээ туйлын гаргууд – хэдий тийм боловч, тэд энэ явуулгынхаа нэг хэсэг болоход бэлэн биш байдаг. Учир нь Хилэнцүүд төрөлхийн
шударга шулуун зантай – тэд бусдын дунд хуйвалдаан болж буй эсэхийг судалж, нууцыг нандигнан хадгална. Дээрээс нь Хилэнцүүдэд өөрт нь асар их нууц байдаг учраас тэд нууцыг хадгална гэдэг ямар чухал зүйл болохыг маш сайн мэддэг.
2. Матар Матрууд амьдралынхаа ямар ч үе шатанд явж байсан бай хамаагүй, тэд бол итгэл даах хүмүүс мөнөөс мөн. Баримталдаг зарчимд нь нууц задруулах явдал харшилдаг. Тэднийг харахад хатуу самар юм шиг л харагддаг.
Тэгвэл энэ ордынхон төдий чинээ бусдын ашиг сонирхлыг хүндэтгэнэ: тэд хэн нэгний нууцыг задруулахгүй, бас бусдын амьдралд ч төвөг учруулахгүй. Матрууд үе үе зөвлөгөө өгөх боловч, өөрийнхөө үзэл бодлыг хэзээ ч бусдад зөв гэж тулгахгүй. Тэд бол гайхалтай ухаалаг хүмүүс, тиймээс хэн нэгний итгэлийг хөсөр хаяна гэдэг
Матруудын хувьд байж боломгүй зүйл. Харин тэд өөрт нь шударга бус хандсан хүнд ямар хариу барихыг хэн ч мэдэхгүй. Энэ ордод төрсөн эрэгтэйчүүд ямар ч харилцааг эрхэмлэдэг бол, эмэгтэйчүүд нь үндэслэлгүй ярианд огт дургүй. Түүнчлэн найдвартай байдалд эргэлзэх хэрэггүй.
3. Охин Бүрэн нөөц бололцоотой охины ордынхон гайхалтай дүн шинжилгээ хийдэг хүмүүс байдаг. Тэд үргэлж юу хэлэх ёстой, хэлэх ёсгүй гэдгээ сайн мэддэг. Гэсэн хэдий ч заримдаа тэдний бодол санаа үйлдлээс нь өмнө хэдэн алхам түрүүлж хийх гээд байдаг зуршилтай.
Та энэ ордынхноос тийм ч их өрөвч сэтгэл гарна гэж хүлээх хэрэггүй болов уу. Гэхдээ та Охины ордод төрсөн хүмүүс шиг найдвартай, бас эргэн тойрныхноо дэмждэг өөр хүнийг хайж олно гэдэг амаргүй. Энэ ордод төрсөн эрэгтэйчүүд үргэлж зөв зүйл хийх ёстой гэдэг зарчмыг амьдралдаа баримталдаг.
Харин эмэгтэйчүүд нь бусдад санаа тавьж, өөртөө хүсдэг сайн сайхныг тойрон хүрээллийнхээ хүмүүст давхар хүсдэг аж. Байгалиас заяасан хүнлэг ёс болон бусдыг хүндэтгэх соёл тэдэнд хэн нэгний хувийн амьдралыг задруулах нь болчимгүй үйлдэл гэж ойлгогддог – хов зөөдөг
Охины ордын хүнтэй таарна гэдэг үнэхээр хэцүү. Гэхдээ буруу эсвэл хууль бус юм шиг санагдвал, энэрэнгүй зан гаргахгүй:
тэдгээр хүмүүс бусдын нэр төрд халдсан, хэн нэгнийг заналхийлсэн нууцыг хадгалахгүй.
Хэн нэгний нууцыг хадгална гэдэг асар том үүрэг хариуцлага учир, хүн бүр энэ эрхэм хүндтэй ёс суртахууныг дагаж мөрдөж чадахгүй.