Азтай, од нь гийсэн гэж тэмцээн уралдаанд амархан ялалт байгуулж чадаж байгаа хүнийг ингэж л тодорхойлдог.
Тэд сугалаанд ч од нь гийнэ, ганц хоёр сугалаа аваад л бүхэл бүтэн эд хөрөнгөтэй болох боломж бий.
Зурхайн ямар ордууд ийм азтай байна вэ? Ийм азыг юу гэж тайлбарлах уу? Зурхайчдын хэлж байгаагаар бол үүнд
оддын байрлал нөлөөлж байгаа ажээ – эдгээр хүмүүс тодорхой орд дор төрсөн бөгөөд од нь эзнээ ивээж байгаа хэрэг. Хувь заяанд эрхэлсэн тэр хүмүүс тэгээд хэн болж байна?
Хонь Хонины ордныхон хүссэнээ хожихын тулд хэд хэдэн удаа ч оролдож мэднэ эсвэл ганц хоёрхон оролдлогоор ч амжуулж мэднэ.
Мөн тэд шинэ тоглоом тэмцээнд оролцох дуртай, яасан ч хоосон хоцрохгүй.
Арслан Өөртөө итгэлтэй Арслангийнхан юунд ч эргэлзэхгүй, тэд сугалаа худалдаж авахдаа ч шийдмэг хандана. Хамгийн сонирхолтой нь, азын тэнгэр тэднийг үргэлж ивээх ажээ. Гариг эрхэс өөрөө Арслангийн хүчнээс эмээгээд байна уу гэлтэй бүх амжилтуудыг түүний гарт атгуулна.
Матар Үндэс суурьтай мөн прагматик Матрынхан жекпот сугалахын тулд бүхий л боломжит дүн шинжилгээг хийнэ. Аз ч тэднийг ивээнэ, яагаад гэвэл энэ ордод өөрийн гэсэн онцлог байдаг. Сугалааны ихэнх олзоо тэд сайн үйлсэд зарцуулдаг байна.
Ийм учраас л түүнд Гариг эрхэс тусалж байгаа юм. Та энэ жагсаалтад багтаагүй юу? Санаагаар унах хэрэггүй ээ,
бага зэрэг бэлтгээд л азын тэнгэрийн анхааралд өртөнө. Нэг удаагийн сугалаанд ч болов таныг аз ивээнэ ээ. Эх сурвалж Xopom