Зөвлөгөө

ДЭРГЭДЭХ ХҮНЭЭ ЯМАР Ч НӨХЦӨЛГҮЙГЭЭР БАЙГААГААР НЬ ХАЙРЛАЖ, ХАЛАМЖИЛДАГ ЗУРХАЙН 3 ОРД: ХЭРЭВ ТА ТЭДНИЙ НЭГТЭЙ УЧИРСАН БОЛ ӨӨРИЙГӨӨ АЗТАЙД ТООЦОХ ХЭРЭГТЭЙ!

Хайр гэж юу вэ? Хүн бүр хайрыг өөр өөрийнхөөрөө тодорхойлох байх. Гэхдээ энэ нь халамж, хүндлэл, уучлал болон нөхөрлөл юм.

Зарим хүмүүс байнга дурлаж байдаг бол, бусад нь нэг дурласан хүндээ бүх зүрх сэтгэлээ зориулахаас гадна өөрийгөө зoлиослоход ч бэлэн байдаг.

Зурхайд итгэдэг ч бай, үгүй ч бай, заримдаа хүний хайр сэтгэлийн харилцаанд өөр өөр хандаж байгаа байдал нь яах

аргагүй ямар ордод төрсөнтэй нь холбоотой байж таардаг – үүнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй.

Түүгээр ч зогсохгүй, эмэгтэйчүүд хамтрагчаа сонгохдоо тодорхой нэг хандлагатай байдаг байна.

Хэн нэгнийг ямар нэгэн нөхцөлгүйгээр хайрлах боломжтой юу? Одон орон судлаачдын үзэж буйгаар энэ боломжтой: эдгээр зурхайн ордууд хажуу дахь хүнээ юу ч болж байсан хайрлах чадвартай гэнэ.

1. Хумх Тайван дөлгөөн болон энгийн байх нь Хумхуудын тавьдаг гол шалгуур. Тэд ээдрээтэй амьдралд дургүй бөгөөд хажуу дахь хүнээ байгаагаар нь хайрлахыг илүүд үздэг – төгс болгох гэж өөрчлөхийг хичээдэггүй. Хумхууд ичгүүртэй явдал, тооцоолоогүй үр дагавраас үүдэлтэй таагүй нөхцөл байдлаас холуур байхыг чухалчилдаг.

Тэд бүх маргааныг тайван замаар шийдвэрлэхийг хүсдэг учраас энэ ордынхонтой хайр сэтгэлийн харилцаатай болсон хүн тав тух, амар тайван байдлыг мэдэрдэг.

Аливаа зүйлийг зөв, ойлгомжтойгоор хэлж тайлбарладаг нь хажуу дахь хүнээ өөртөө дасгахад хүргэдэг. Түүнчлэн, энэ хүн намайг миний сул тал, алдаа дутагдалтай нь цуг хайрлаж чадах юм байна гэсэн бодлыг хажуу дахь хүндээ төрүүлж чаддаг ажээ.

2. Матар Энэ зурхайн ордын өвөрмөц онцлог бол мэдрэмтгий бөгөөд авхаалжтай байдал юм. Тэд бол оюуны өндөр чадамжтайгаас гадна, бодол санаа нь бүрэн ойлгогдохуйц шударга, шулуухан байдаг. Ямар ч нөхцөл байдалд дасан зохицох чадвартай бөгөөд аливаа зүйлийн гэгээтэй талыг нь олж хардаг.

Матрын ордын хүнтэй хайр сэтгэлийн харилцаатай байх үед огтхон ч алдаа гаргахгүй байх нь амаргүй зүйл. Бүх зүйл хэвийн үргэлжлэх үед тэд сайхан ааштай байдаг бол, үзэл бодолтой нь зөрчилдөх асуудал үүсэхэд түүний эсрэг тэмцдэг. Гэхдээ энэ ордынхон хэнээс ч илүү аливааг өөрчлөх гэж хичээхийн оронд байгаагаар нь хүлээж авсан нь илүү амар хялбар байдаг гэдгийг мэддэг.

3. Мэлхий Мэлхийнүүд яах аргагүй нээлттэй бас нөхөрсөг хүмүүс билээ. Тэд бусдад үнэнч ханддаг бөгөөд төгс зүйл гэж хаана ч байхгүй гэдэгтэй санал нийлдэг. Үүний учир шалтгаан нь Мэлхийнүүд хажуу дахь хүнээ ховор шүүмжилдэг – “муу” байхгүй бол “сайн” ч гэсэн байхгүй байх байсан гэж тэд боддог.

Хайр сэтгэлийн харилцааг илүү хүчтэй болгодог Мэлхийнүүдийн нэг зан чанар бол тэдний хувиа хичээдэггүй байдал юм. Тэд хайртай хүнийхээ төлөө юуг ч хийхэд бэлэн байдаг. Хайрын онцгой нэг төрөл бий – нөхцөл шаардлага тавилгүй хайрлах. Энэ бол үнэхээр гайхалтай зүйл. Үүнд итгэл болол хууралт огтхон ч хэрэггүй.

Үүнийг эх хүний үрээ гэх хайртай адилтган, зүйрлэсэн ч болно: тэвчээртэй байж, уучилж, үр хүүхдээ аз жаргалтай байлгахын тулд бүхнийг хийдэг эх хүн шиг хосууд нэг нэгэндээ яг л ингэж хандана гэсэн үг. Дээрх зурхайн 3 ордын хувьд хайртай хүнээ нөхцөлгүй буюу бүх алдаа дутагдал болон сул талыг нь шүүлгүйгээр хайрлах чадвартай.

Түүнчлэн, эдгээр ордууд асар их итгэл найдвартай байдаг бөгөөд хамтрагч нь тэднийг зүгээр ашиглаж, сэтгэл санаагаар нь тоглох үед урам нь маш ихээр хугардаг байна.

Тэдний хайр сэтгэлд хил хязгаар мэдээж бий. Гэсэн хэдий ч, хайр дурлалтай учрах үедээ Хумх, Матар болон Мэлхий ихэнхдээ ухаанаа алдчихдаг учраас бусдыг ашиглагчдын гол бай болдог нь харамсалтай.

Дээрх зурхайн 3 ордын хувьд хайртай хүнээ нөхцөлгүй буюу бүх алдаа дутагдал болон сул талыг нь шүүлгүйгээр хайрлах чадвартай. Түүнчлэн, эдгээр ордууд асар их итгэл найдвартай байдаг бөгөөд хамтрагч нь тэднийг зүгээр ашиглаж, сэтгэл санаагаар нь тоглох үед урам нь маш ихээр хугардаг байна.

Тэдний хайр сэтгэлд хил хязгаар мэдээж бий. Гэсэн хэдий ч, хайр дурлалтай учрах үедээ

Хумх, Матар болон Мэлхий ихэнхдээ ухаанаа алдчихдаг учраас бусдыг ашиглагчдын гол бай болдог нь харамсалтай.

What's your reaction?

Related Posts

1 of 39

Leave A Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!