Ичгүүр сонжуургүй үйлдлийг нийгэмд сөргөөр хүлээж авдаг. Гэхдээ зарим тохиолдолд энэ нь хүмүүст тав тухыг мэдрүүлдэг цорын ганц арга зам нь ч байж мэдэх юм.
Одон орон судлаачид тухайн хүнээс бүдүүлэг зан авир гарах эсэх нь ямар зурхайн ордод төрсөнтэй нь холбоотой байдаг талаар хэлж байна.
Өнөөдөр бид та бүхэнд хамгийн ичгүүр сонжуургүй зурхайн 3 ордыг танилцуулахаар шийдлээ.
1. Үхэр Автомашины зогсоолыг Үхэртэй хуваалцана гэдэг үнэхээр стресстмээр асуудал. Энэ ордынхон үргэлж өөрийнхөө л тав тухыг эрхэмлэдэг. Энэ зан нь бусдын дургүйцлийг хүргэдэг боловч, тэд огтхон ч тоодоггүй.
Энэ ордод төрсөн хүмүүс нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ цамцныхаа бүх товчийг тайлж сэрүүцэх эсвэл машинаа буруу газар байрлуулахаас ч ичихгүй. Бас шөнө дунд танаас тусламж хүсэж, утас цохихоосоо хэзээ ч санаа нь зовохгүй. Үхэр ихэнхдээ татгалзаж чаддаггүй найзуудаа сонгож, тусламж хүсдэг. Ингэснээр тэд бусдыг өөрийнхөө хүслээр ашиглаж чаддаг байна.
2. Нум Нум өөрийнхөө тав тухад төдийлөн анхаардаггүй. Гэвч хаана ч явсан үргэлж өөрийгөө нэгт тавина. Энэ ордод төрсөн зарим хүмүүс оочер, дарааллын урдуур дайрах хандлагатай байдаг.
Бас тэд бусдын хувийн эд зүйлийг гуйж, өөрт нь зээлж болох эсэхийг асуухаасаа төвөгшөөдөггүй. Хэрэв Нум ямар нэгэн зүйлийг буруу хийвэл, тэд бусдад буруугаа чихэж, хариуцлагаас мултрахыг хичээдэг.
3. Мэлхий Мэлхий гоё сайхан зүйлсэд дуртай байдаг. Хэрэв та гоёмсог загвартай даашинз өмссөн байвал, тэд танаас тэр даруйдаа хаанаас худалдаж авсныг асууж, өөртөө худалдаж авахыг хүснэ. Түүгээр ч зогсохгүй тэд даашинзыг чинь хэдэн хоног өмсөж болох уу гэж асуухаасаа ч сийхгүй улс.
Энэ ордод төрсөн хүмүүс бусдаас маш үнэтэй бэлэг өөрт нь авч өгөхийг шаарддаг. Бас хүнээс мөнгө зээлээч гэж асуучихаад эргэж төлөх нь ховор. Тэд өөрийнхөө эдгээр зан авирыг бусдад ямар хор хөнөөлтэй байдгийг сайн ухамсарлаж чаддаггүй.