Бурхан багш гучин гурван тэнгэрийн оронд егүүдэн төрсөн эх Махаамааяад ном заан үнэнийг үзүүлэхийн тулд тэнгэрийн тэр оронд заларч Хайлан хурал зохиожээ.
Номоо ч заан эхийнхээ хойд төрөл болох тэнгэр хийгээд өөр олон тэнгэрт үнэнийг үзүүлсэн гэдэг. Амармагийн ертөнцийн хүсэлт зургаан тэнгэрийн
Гучин гурван тэнгэрийн орон бол сүмбэр уулын оргилд орших хурмаст тэнгэрийн эзэгнэн суусан орон гэдэг.
Бурханы номд зааснаар энэ ерөтөнц Амармаг ба Өнгөт хийгээд Өнгөгүй гурван ертөнцөд багтна хэмээн номлодог.
Хурмаст тэнгэр ба түүний албат гучин хоёр Индра суудаг орон тул энэ орныг ийн нэрийджээ. Гучин хоёр индра нь гэвэл: найман эдийн тэнгэр, арван нэгэн рүдра, арван хоёр нар, ашванийн хоёр хүү зэргийг хэлдэг байна.
Сүмбэр уулын орой дээр “Үзвээс үзэмжит” хэмээх хот байх бөгөөд тэр хотын дунд хурмастын “Ялгуусан” хэмээх ордон байх ажгуу. Тэр хотоос баруун урагш “Тэнгэрийн дэргэдэх сайн номын орон” хэмээх ордон байдаг гэнэ. Тэр газар болвоос тэнгэрүүдийн номын хийгээд номын бус үйлийг ялган салгах ба номын сайныг сайшаан магтах хийгээд тэнгэрийн олон багш нарын ном заадаг ариун орон болно.
Энэ ариун газарт хурмаст тэнгэрийн алтан ширээ хийгээд түүний албат болон гучин хоёр тэнгэрийн суудал жигдрэн байдаг гэнэ. Бурхан багш “Цагаан шүхэрт” хэмээх нууц тарнийг тэрхүү тэнгэрийн номын оронд айлдахын тулд “Үснирийг сайтар үзэхүй” хэмээх самадид тэгш оршин суумагцаа үснирийнхээ дундаас нууц тарнийн үсгүүдийг гараган энэ номыг айлдсан гэдэг.
Ер нь Бурханы сургаалыг айлдан номлосон хэлбэрээр нь амаар айлдсан, адисласан, даган зөвшөөрсөн хэмээх гурван зүйл хэмээдэг. Энэхүү цагаан шүхэрт бол адисласан зарлиг мөн бөгөөд бурхан багш зөвхөн амаараа бус сангийн үс, хоолой, цээж, хүйс, нууцын орон тэргүүтэн биеийнхээ бүх хэсгээр бүр тэр байтугай шар үснийхээ нүх бүрээр ном номлож чаддаг хэмээн “Санаанд багташгүй нууц”-ын сударт айлдсан байдаг.
Бурхан багшийн сургаал угийн хөлгөн буюу судар, үрийн хөлгөн буюу тарнийн ном айлдвараас бүрддэг бөгөөд дөрвөн тарнийн аймаг номлосоноос Үйлийн дандарт хамаарах “Дээдэд бүтээхүй цагаан шүхэрт” хэмээх нууц тарнийн тухай товчхон өгүүлье.
Тарнийн мөрийг Дээд, Ёгүүзэр, Явдлын, үйлийн дөрвөн дандраас үйлийн дандарт “Гурван тангараг байгуулах дандар” хэмээх
Түүнчлэн ажирсаны язгуур, “Аюушийн дандар” хэмээх Лянхын язгуур, “Минтүгийн дандар” хэмээх Очирын язгуур ба Эрдэнэ, Тав-аар цэнгэгч, ертөнцийн хэмээх зургаан язгуур буй.