Зөвлөгөө

Таны биед аюул учруулж болох өдөр тутмын 8 хувцас

Сүүлийн үед хатуу корсет, бариун хувцас их өмсдөг болсон. Эдгээрийг удаан хугацаанд өмссөнөөс үүдэж олон тооны өвчин үүсдэг байна.

Бариун жийнс

Гоёмсог жинсэн өмд нь хамгийн уян хатан хувцас юм. Олон охид, эмэгтэйчүүд нарийхан загварыг сонгож, хөлнийхөө гоо үзэсгэлэнг тодотгож өгдөг. Гэвч харамсалтай нь ийм төрлийн жинсэн өмд цусны эргэлт удаашруулж, судасны үйл ажиллагааг алдагдуулж, эд эсэд нөлөөлдөг.

Өндөр өсгийт 

Эмэгтэйчүүд өндөр өсгийтэй гутал өмссөн үедээ илүү эмэгтэйлэг, туранхай харагдахаас гадна, өөртөө итгэлтэй гал цогтой, хараа дээгүүр алхдаг. Гэхдээ энэ нь өдөр бүр өсгийт өмсөх хэрэгтэй гэсэн үг биш юм. Гоо сайхны хувьд смайхан ч, эрүүл мэндийн хувьд таны нуруу өвдөх, хөл өвдөж хавагнах шалтгаан болно. Түүнчлэн өсгийтэй гутал өмсөх нь завсрын ивэрхийн үүсэх шалтгаан болдог.

Хавтгай ултай гутал 

Балетын болон одоо үед залуучууд ихээр өмсөх болсон кет зэргийн хавтгай ултай гутал нь эрүүл мэндэд ихээхэн хор хөнөөл учруулж чадна судлаачид үзсэн байна. Учир нь хөлийн ачаалал тэгш бус хуваарилагдсан байдаг. Энэ нь судасны тэлэлтийг бий болгодог, нарийсах чадвараа алддаг, хөлний ясанд хэлбэрийн өөрчлөлт үүсхээс гадна, хөлийн ул хавтгай болдог.

Хатуулга өргөгчтэй хөхний даруулга 

Энэ төрлийн хөхний даруулга нь их эрэлттэй байдаг. Хэдий тийм ч, хөхөнд түлхэлт шахалт нөлөөлснөөр цусны эргэлт удаашруулж цаашлаад хорт хавдар үүсэх шалтгаан болдог.

Нарны шил

Нүдний шил нь зөвхөн загварын дагалдах хэрэгсэл биш, бас нарны туяа хэт тод байх үед л шаардлага хэрэгсэл юм. Гэрэлтүүлэг хангалтгүй байхад нарны шилийг зүүх хэрэггүй. Энэ нь таны нүдэнд катаракт үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг. Мөн 100% хэт ягаан туяаны хамгаалалттай нүдний шил хэрэглэхгүй байх нь чухал юм. Үүнээс гадна линз хэрэглэхдээ ариун цэвэр болон бүрэн бүтэн байдлыг дээд зэргийн хянах хэрэгтэй. Энэ нь нүдийг гэмтээх боломжтой.

Шилэн трико

Энэ нь ямар ч эмэгтэй хүний хувцасны шүүгээнд байдаг зайлшгүй зүйлийн нэг юм. Тэд хөлний гоо үзэсгэлэнг тодотгож, дэгжин, нарийхан болгодог. Гэхдээ харамсалтай нь шилэн трико өмсөх нь аюултай. Түүний синтетик бүрдэл нь чийгийг хадгалж, хүлэмжийн үр нөлөөг бий болгоно. Үүний үр дүнд үтрээний халдвар үүсдэг.

Нэг мөрөвчтэй цүнх

Эмэгтэйчүүдийн нэг талтай үүргэвч нь эд зүйлсээ хийж, авахад маш тохиромжтой боловч эрүүл мэндэд аюултай. Нэг мөрөн дээрээ ачаалал авч явдаг тул мөрөн дээр болон хөндлөвчний дискний ачаалал нэмэгдэх нь скофоз ба остeoроном задрахад хүргэдэг. Зөв буруу хуваарилалт хийснээс болж булчингууд нь хэт их ачаалалж, мэдрэлийн судал, нурууны булчинд муугаар нөлөөлнө.

Унтлагын хувцас

Хэтэрхий халуун эсвэл дулаан унтлагын хувцаснууд нь янз бүрийн эмгэг төрүүлэгч нянгийн өсөлтийг өдөөдөг бөгөөд эдгээр нь арьсанд цочрол үүсгэж, загатнах, эсвэл ходоодонд хүрдэг байна. Унтлагын хувцасан дотроо дотуур хувцасгүй унтах нь ялангуяа эмэгтэйчүүдийн архаг өвчин үүсгэдэг.

Мэдээллийн эх сурвалж : www.LifeStyle.mn

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Don`t copy text!
Close
Close
Share via
Copy link
Powered by Social Snap